УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь намын бүлгүүд 10:00 цагаас хуралдана

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг товтой. Энэ дагуу МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл 10:00 цагаас хуралдана.

АН-ын тухайд бүлгийн даргын томилгоо хүлээгдэж байгаа ч О.Цогтгэрэл гадаад томилолттой тул энэ удаа өнжих аж. Гэхдээ албан бусаар дотоод сунгаа үргэлжилсээр байна. Учир нь, өнгөрсөн долоо хоногт саналаа нэгтгэх үүднээс олонхын саналаар түр хойшлуулаад байгаа билээ.

Одоогоор бусад намын бүлэг, зөвлөл дээр хэлэлцэх асуудал тодорхойгүй байгаа ч завсарлага авсан хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлыг хэлэлцдэг.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button