СПОРТ
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг гуравдугаар сарын 6-нд сонгохоор товлов
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Улмаар МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулаж байгаа.
МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлыг гуравдугаар сарын 6-ны 10:00 цагт “Шангрила” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар товлов.
Тус хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг явуулах юм. МҮОХ-ны Ерөнхийлөгчид Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нар өрсөдөх сураг бий.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.