Н.Төгсцогт: Боломжтой бүхнийг хийнэ, Расселыг заавал ялна

Мэргэжлийн боксын дэвжээг сонгосноосоо хойш 11 тулаан хийхдээ бүгдэд нь ялж, IBO холбооны аварга болсон, Гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC холбооны аварга Г.Расселтай энэ сарын 8-нд тулалдана. Тэд тулааныхаа талаар хэвлэлд ярилцлага өгчээ.

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, “King Tug” хочит Н.Төгсцогт “Г.Расселыг гоё аварга гэж боддог. Би түүнээс харах юмаа харчихсан. Тэр бүс (аваргын бүс)-ийг авна гэж бодож байна. Г.Рассел сайн ажилладаг, хурдтай, бүхий л юмыг хийж чаддаг. Гэхдээ хамаагүй ээ.
Би залуу байна. Надад зориг, зүрх, техник бүх юм байна. Би өөрийгөө Г.Расселаас дутуу гэж бодохгүй байна. Боломжтой бүхнийг хийнэ, заавал ялна. Нэрээ үлдээсэн, сайн аварга болно доо л гэж бодож байна. Үзэгчид бидний тулаанаас классик боксыг харах байх” гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Toglohoosoo umnu holimog tulaanii SHinechatgaiin togloltuudiig uzeerei zugeer l uraad tasdaad hayadagiin bnle erch huchee nemeed uzeerei amjilt