Итали бүх том хотууддаа хэт халалтын сэрэмжлүүлгийг хамгийн өндөр түвшинд зарлажээ
Италийн эрүүл мэндийн яам мягмар гарагт /2026.08.04/ мэдэгдэл хийхдээ пүрэв гарагт /2026.08.06/ Италийн 27 томоохон хотод хэт халалтын сэрэмжлүүлгийг хамгийн өндөр түвшинд зарлана гэжээ. Энэ зун эхэлснээс хойш тус улсад хэт халалтын дөрөв дэх давлагаа явагдаж байгаа юм.
Мягмар болон лхагва гарагт 25 хотод хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Үүнд багтаагүй Мессина, Реджио Калабрия хотыг пүрэв гарагт дээд түвшний сэрэмжлүүлэг зарлах юм. Улаан буюу хамгийн дээд түвшний сэрэмжлүүлгийн үед бие бялдрын хувьд эрүүл хүмүүст ч ноцтой эрсдэлтэй байдаг аж. Орон нутгийн удирдлагууд сэрэмжлүүлэгт багтсан хотын оршин суугчдыг 11:00-18:00 цагийн хооронд нарны шууд тусгалаас зайлсхийж, шингэн хангалттай хэмжээгээр уухыг уриалжээ.
Италийн зарим бүсэд агаарын хэм цельсийн 40 хүрч халж, энэ амралтын өдөр хүртэл хүчтэй халах төлөвтэй байгаа юм. Цаг уурчдын мэдээлснээр хэт халалтын давлагаа нь Хойд Африкаас ирсэн циклоны улмаас илүү хүчирхэгжиж байгаа аж.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.