НИЙГЭМНийгэм мэдээ

Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсны нэрэмжит тав дахь шагналыг Д.Ганбаатар гардлаа

Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны нэрэмжит "Оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн"-г шалгаруулж шагнаж урамшуулдаг уламжлал тогтсон. Тав дахь жилээ олгогдож буй тус шагналын эзнээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Спорт клубын зөвлөх Доржийн Ганбаатар шалгарлч өргөмжлөл, нэг сая төгрөг гардлаа.

30 гаруй жил спортоор амьсгалж, хөлбөмбөгийн хөгжилд зүтгэсэн түүний хөдөлмөр, зүтгэл шавь нарынх нь амжилтаар ийнхүү үнэлэгдлээ. Д.Ганбаатарын сүүлийн хоёр жилийн онцлох амжилтуудаас дурдвал,

  • 2025 оны Өсвөр үеийн Лигийн тэмцээн 14 насны ангилалд хүрэл медаль
  • Сэлэнгэ аймгийн АШТ 15 нас ангилалд алтан медаль,
  • 12 нас ангилалд хүрэл медаль
  • 10 нас ангилалд хүрэл медаль
  • 2026 оны “Мөрөөдлийн гоол” тэмцээнд 15 нас ангилалд алтан медаль
  • “Намрын тойрог” өсвөр үеийн тэмцээн 12 насны ангилалд алтан медаль хүртсэн амжилттай.

Д.Ганбаатарын Сайхан сумын Хөтөл хотын Спорт клубт 9, 12, 15 насны ангиллаар хөлбөмбөгийн секц хичээллэж, 60 хүүхэд тогтмол хамрагдаж байгаа аж.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button