СПОРТ
Парисын “Их дуулга”: Д.Сумъяа аваргын төлөө К.Дегучитай барилдана

Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. 122 орны 800 жүдоч зодоглож буй тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман бөх барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж буй Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа хагас шигшээд олимпын хүрэл медальт, ДАШТ-ий дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, Португалийн бөх Тельма Монтеруг яллаа. Ингэснээр аваргын төлөө ДАШТ-ий алт, хүрэл медальт, Канадын жүдоч Криста Дегучитай барилдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.