СПОРТ
Ё.Басхүү Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. 122 орны 800 жүдоч зодоглож буй тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман бөх барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин нар хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэдний амжилтыг эрэгтэйчүүдийн 66 кг-д өнгөрсөн жил ДАШТ-д V байрт шалгарсан Ё.Басхүү үргэлжлүүлэв.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Израилын бөх Б.Шмайловыг нэмэлт цагт яллаа.
Ё.Басхүү хагас шигшээд олимпын мөнгө, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл медальт, БНСУ-ын жүдоч Ань Ба-Үльд дийлдсэн юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ямар Олимп, Дэлхийн аваргын тэмцээн байгаа биш тамирчиддаа бусад өрсөлдөгчөө судлах , хэдэн оноо авах ач холбодолоос өөр юмгүй л тэмцээншт. Юундаа ч урам сэргэх вэ дээ