С.Чинзориг: Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу, З.Энхболд оо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр ажлаа өгч буйгаа мэдэгдэх үеэрээ “2012-2016 оны үеийн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2016 оны зургаадугаар сарын 30-нд бүрэн бүтэн энэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Нэг ч төгрөг алдагдаагүй. Н.Номтойбаяр сайдын үед ч энэ мөнгө бүрэн бүтэн байсан. Харин одоогийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн үед мөнгө алдагдлаа.

Банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал салбарын сайд С.Чинзориг нь энэ нийгмийн даатгалын сангийн мөнгөө аваагүй. Тийм учраас алга болсон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулдаг гэрээ гэж байгаа. Тэр гэрээний дагуу анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж С.Чинзориг сайдад байсан.
2019 он эхлээд “Капитал” банкны нөхцөл байдал муудаж байгааг Төв банк хэлсээр байтал мөнгөө татаж аваагүй нь С.Чинзориг сайдын буруу” гэсэн юм.
Үүний хариуд ХНХ-ын сайд С.Чинзориг цахим хуудсаараа дамжуулан бухимдаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу, З.Энхболд оо. З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан орж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийг нь сонсоод бүр гайхав.
Өвөрхангайнхныг л муулж харлуулах гэж оролддогийг нь хүмүүс ч андахаа больсон доо.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь Капиталд байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ.
Ёстой л нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй л адил зүйл болж байна” гэжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чинзориг анхдагч буруутан. Энхболд зөв ярьсан. Ямар ч тэнэг ойлгохоор хэлсэн шүү дээ Зика.
ЧИНЗОРИГ ХАХУУЛЬ АВСАН БАЙХАА
Иймхэн юм ойлгодоггүй тахиан тархитай хүмүүс Монголын УИХ-д суугаад байгаад харамсаж байна. Уг нь З.Энхболд хуулийн хүрээнд маш ойлгомжтой тайлбарласан даа. Сонгогчид нь харж л байгаа байхдаа
Мөнгөө авах гэхээр банк нь гаргаж чадахгүй б.саар дампуурсаныг бүгд мэдэж б.гаа ийм л санамжтай ард түмэн шүү дээ түүндээр нь зика вирус цацаад л....санаатай чадамжгүй банк сонгосон б.даг.
Ч.Чинзориг сайдаа үүнийг з�##�руулах боломж таньд байгаагүй гэж үү.Хүнтэй маргахын оронд өөртөө нэг дүгнэлт хийгээд үз дээ.
Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр энэ хоёр намын нөхөд ээлжлэн Ундармаагийн банкинд мөнгө байрлуулж завсраас нь туусан шүүдээ.
Чинзориг сайд ажлаа хийж чадаагүй үнэн. Капит�##�д байршсан мөнгийг Ундармаа МАН-ынхантайгаа хуваагаад цохичихсон нь үнэн. Тиймдээ ч МАН-ынхан Ундармааг яаж ч чадахгүй байгаа бие дээ. Муу нэртэй З.Энхболд харин үнэн хэлсэн. Чинзориг худлаа сагс�##�зах шаардлагагүй. Ард түмэн тэнэг биш.
Чинзоригийн буруу шүү дээ.Сануулаад байхад аваагүй байж элдвийн б�##�ай анхдагч энэ тэр гэж солиороод.