НИЙГЭМСПОРТ

П.Номин-Эрдэнэ Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энэтхэгт үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Пүрвээгийн Номин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв.

Тэрбээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд тивийн аваргаас хүрэл медаль хүртээд байгаа нь энэ.
П.Номин-Эрдэнэ Узбекистаны Ариухан Жумабаеваг цэвэр ялсан ч хагас шигшээд Казахстаны Айулюм Кассымовад цэвэр дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Вьетнамын Ти Мы Хан Нгьенийг цэвэр яллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button