ДЭЛХИЙ
Украйны түймэр ноцсоор Чернобылийн атомын цахилгаан станцаас 2км-ын зайд ирлээ

Украйны хойд хэсэгт дэгдсэн ойн түймэр ноцсоор Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсэн газраас 2 километрийн зайд ирээд буй талаар албаныхан мэдээлжээ.
1986 онд Украйн хотын Припять хотод осол гарч, Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсэн. Улмаар тэр цагаас хойш өдийг хүртэл радио идэвхт туяанд өртөх эрсдэлтэй тус хэсэг газар олны хөлөөс орхигдсон билээ. Гэвч атомын цахилгаан станцын барилга түүхэн обьект хэлбэрээр оршсоор буй.
Түймрийг 500 орчим ажилчид унтраахаар ажиллаж байгаа гэнэ. Албаны хүмүүс галыг Чернобылд хүрэхээс өмнө унтрааж болно гэдэг байр суурийг илэрхийлж буй юм байна.
С.ЧИЧҮҮЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.