Сошиал трэндУЛС ТӨР

Ц.Гарамжав гишүүн “роман” бичиж, тойрогтоо тараажээ

УИХ-ын гишүүд холбогдох хуулийн дагуу энэ сарын 9-ны өдөрт багтаан, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг хүргүүлсэн. Энэ жилийн тухайд УИХ-ын гишүүдийн олонх ажлын тайлангаа сэтгүүл хэлбэрээр хэвлэмэл байдлаар тарааснаас гадна нүүр хуудсанд линк үүсгэн байршуулсан юм.

Харин Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Ц.Гарамжав гишүүний тухайд ажлын тайлангаа 300 гаруй хуудаст багтаан хэвлэмэл номын хэлбэрээр тойрогтоо тараажээ. Тэрбээр уг номоо “Итгэл, сэтгэл, зүтгэл” гэж нэрлэсэн байна. Олон нийтийн зүгээс сүүлийн өдрүүдэд тараагдаж буй УИХ-ын гишүүдийн ажлын тайланг ихэвчлэн шүүмжлэн хүлээж авсан.

Тухайлбал, Ц.Гарамжав гишүүний номыг “Сурагчид сурах бичиггүй өвөлжиж байхад гишүүд роман бичиж тарааж байна”, “Сөхөж харахаас ч дургүй хүрмээр роман тараалаа гэхчлэн шүүмжилсэн юм. Тэрбээр нэгэн үес нэр дэвшихгүйгээр сайдын суудал нэхсэн гэгдэж байсан ч тайлангаа тарааж, эмэгтэй квотоо хадгалахаар зэхэж байгаа талаар нь яригдаж буй юм.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-11 08:37

Эмэгтэй гишүүдээс Гарамжав, Оюунхорол 2-г л сонгохгүй шүү иргэдээ. Одоо суудлаа тавьж өгөөч дээ та хоёр. Ном хэвлүүлэх юу ч бишээ наадуулд ч. Мөнгө нь Багтаж ядаад юу хийхээ ч мэдхээ байсан хөгшчүүд УИХ-д дүүрэн байна шүү.

Зочин
Зочин
2020-05-11 09:31

Өлөв долов хийсэн хулгайч сэтгэлгээтэй, хувийн компанидаа зээл аваад төрөөр төлүүлдэг төрөөм хурдан хөөх хэрэгтэй дээ

Зочин
Зочин
2020-05-11 10:08

Энэ хүнийг сонгохгүй шүү. Тойргийнх нь сонгогчид оо. Монголын ард түмэн та нарт итгэж байна ! Юу хийснийг нь мэдэж байгаа биз дээ? одоо болтол уучл�##�т гуйж мөнгөө төлөөгүй байгааа хүн.

Зочин
Зочин
2020-05-11 10:22

Сонгинохайрхан дүүрэгт Гарамжав гишүүнээс гадна МАН-ын Д.Сумьяабазар, Н.Учр�##� нар бас л зузаан "роман" тараасан байлаа. Ямар их мөнгө зарсан нь харагдаж байсан. Бөөн төрийн мөнгө идсэн баячууд яана аа.

Холбоотой мэдээ

Back to top button