НИЙГЭМ

Д.Нямхүү: Батлагдсан тохиолдлууд тусгаарлагдсан байсан тул айх, сандрах явдалгүй

ЭМЯ-наас 16.50 цагт шуурхай мэдээлэл хийж, ОХУ-аас ирсэн оюутнуудын үдээс хойших шинжилгээнд дахин халдварын 37 шинэ тохиолдол илэрсэн талаар ярьсан. Харин өглөөний ЭМЯ-ны хурлын үеэр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээ болон мөн ОХУ-аас ирж тусгаарлагдсан оюутнуудын 18-аас нь коронавирус илэрсэн талаар мэдээлсэн.

Ингээд Монгол Улсанд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 98 болсон юм.

Энэ талаар Д.Нямхүү захирал,

“Батлагдсан тохиолдлуудыг бүгдийг нэг нэгээр нь тусгаарласан байсан тул иргэд айх, сандрах явдалгүй. Харин эсрэгээр тэднийг сэтгэл санаагаар дэмжвэл эмчилгээний ажилд оруулж буй та бүхний хувь нэмэр байх болно.

Дэлхий дахинд халдвар авсан хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн, шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж байхад бид эрт илрүүлж, эмчилж эхэлсэн нь сайн хэрэг. Өнгөрсөн таван сарын хугацаанд бид бэлтгэлээ сайн хийэн. Тусгаарлах байр, эмнэлгийн эм, хэрэгслийн нөөц хангалттай байгаа” гэж ярилаа.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 15, 2020 12:10

Үргэлж л баярлаж байгаа. Энэ олон хүн бидний төлөө үнэхээр сайн ажиллаж байна. Та нартаа төлж баршгүй өртэй хүмүүс шүү бид. Өөрсдийгөө сайн бодож, хамга�##�аарай, Эмчээ! Чаддаг бол туслахсан.

Холбоотой мэдээ

Back to top button