Энтертайнмент

“The Hu” хамтлаг хандивын тоглолт ХИЙНЭ

“The Hu” хамтлаг “COVID-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хандивын тоглолт хийх талаар мэдэгдлээ.

Тус хамтлаг тоглолт хийх зөвшөөрлөө гадаадын гэрээт компаниас авсан бөгөөд онлайн хэлбэрээр зохион байгуулах аж.

Одоогоор хамтлагийн бүрэлдэхүүн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх тусгаарлалтад байгаа юм. Учир нь хамтлагийн залуус 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн. Тэд Австрали улсад тоглолт хийснээс хойш эх орондоо тодорхой хугацаагаар ирж чадахгүй байсан юм. Тусгаарлалтын 21 хоногийн хугацааг гүйцээгээд тоглолтын бэлтгэлдээ гарах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button