СУРВАЛЖИЛГА: Лениний хатгамлыг дуудах эхний үнэ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ

“Монгол арт” галерейн гурван давхарт гарахад нэгэн зураг хамгийн түрүүнд нүдэнд туссан нь Төрийн шагналт анхны зураач С.Саранцацралтын “Хавар”. “Монгол арт” галерей, “Only art”-тай хамтран гурван цогт цогц үзэсгэлэн дэлгэсэн нь энэ. Энд урлагийн ухааны доктор Ч.Болдбаатар, залуу зураач Гоосар нар бие даасан үзэсгэлэнгээ дэлгэжээ.
Гурав дахь давхарт Гуравдугаар давхарт Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Г.Дунбүрээ, Я.Оюунчимэг, Төрийн соёрхолт С.Саранцацралт, До.Болд, урлагийн ухааны доктор, профессор Ч.Болдбаатар, Монголын урчуудын эвлэлийн шагналт Л.Ганболд, Ч.Болор нарын бүтээлийг дэлгэсэн байв. Тэдгээрийн дунд С.Саранцацралтын “Арга билэг”, Ц.Энхжаргал гавьяатын “Ойн дагина”, залуу зураач Т.Одонгийн “Өгөөдэй” хаан зэрэг олон шилдэг бүтээл багтжээ. Мөн Лениний хатгамал, Д.Сүхбаатар жанжны баримал олны сонирхлыг ихэд татаж байв. “Монгол арт”, “Only art”-ынхан хамтран онлайн дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ талаар “Only art” галерейн урлагийн менежер Т.Сарангоогоос зарим зүйлийг тодрууллаа.
Т.САРАНГОО: ОНЛАЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД “VIBER”-аар ХОЛБОГДОН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ

-“Only art” галерей 4 жилийн ойн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж. Энэ удаагийн үзэсгэлэн, онлайн дуудлага худалдааныхаа тухай сонирхуулна уу?
-Уран зургийг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор долоон жил ажиллаж байна. “Only art”-аа байгуулаад дөрвөн жил болж байгаа. Өнгөрсөн хугацаанд онлайн дуудлага худалдааг “Viber”-аар явуулсаар өдий хүрсэн. Монголын хамгийн том галерей болох “Монгол арт” байгуулагдсан нь бидэнд том боломж. Ийм сайхан галерейд үзэсгэлэнд гаргах юм сан гэх бодол зураач, уран зургийн менежер бүхэнд бий. Энд дэлгэсэн үзэсгэлэн гурван хэсэгтэй. Нэг давхарт зураач Гоосарын, хоёрдугаар давхарт урлагийн ухааны доктор, профессор Ч.Болдбаатарын “Ил хаадын ордон” үзэсгэлэнг дэлгэлээ. Түүний бие даасан 10 дахь үзэсгэлэн.
Гуравдугаар давхарт Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Г.Дунбүрээ, Я.Оюунчимэг, Төрийн соёрхолт С.Саранцацралт, До.Болд, урлагийн ухааны доктор, профессор Ч.Болдбаатар, Монголын урчуудын эвлэлийн шагналт Л.Ганболд, Ч.Болор нарын бүтээлийг дэлгэлээ. Олддоггүй, маш ховор зураг цөөнгүй бий. Тэдгээрээс Монголын анхны төрийн шагналт зураач С.Саранцацралтын анхны үзэсгэлэндээ дэлгэсэн “Арга билэг”-ийг онцолъё. Өөр ингэж онцлох олон бүтээл бий. “Мон арт” галерейд нийт 100 гаруй зураг дэлгэлээ.
-Гурван давхарт дэлгэсэн ховор зургуудаас онлайн дуудлага худалдаанд оруулах юм билээ. Хэрхэн зохион байгуулах вэ?

-Онлайн дуудлага худалдаа энэ сарын 22-нд буюу ирэх баасан гаригт болно. Хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Энэхүү дуудлага худалдаанд 15-20 бүтээл оролцуулна. Онлайн дуудлага худалдаа гурван хэсэгтэй. Эхнийх нь социализмын үеийн ховор нандин торгон хэвлэл, графикийн бүтээл. Хоёр дахь, өнөөгийн шилдэг зураачдын бүтээл. Хэнтий аймгийн Батноров сумын эдэлгээнд орсон, мөнгөн эмээл бий. Бид анхных нь үнийг санал болгож байна.
Оролцохыг хүссэн хүн “Viber”-т 97118008 дугаарт дуудлага худалдаанд оролцох санал, дугаараа илгээнэ. Баасан гаригт оролцох хүсэлтээ илгээсэн хүмүүсийн дунд групп чат үүсгэнэ. Тэрхүү чатанд бүтээлүүдийн зургийг тавьж, хүмүүс үнийн саналаа хэлэх боломжтой. Дуудлага худалдааны хамгийн доод үнэ нь 50 000 төгрөг байгаа. Хамгийн үнэтэй нь Лениний мөнгөн утсан хамгамал.
-Энэхүү хамтгамлыг дуудлага худалдаанд оролцуулах эхний үнэ нь нэг тэрбум төгрөг юм билээ. Лениний хамтгамал юугаараа онцлогтой бүтээл вэ?
-Үе дамжин өвлөгдөж ирсэн бүтээл юм билээ. Мөнгөн утсаар урласан болохоор их хүнд, зүмбэр хийцийн жаазтай. Манай энэ бүтээлээ зарах уу гэж санал тавьсан юм. Тэгэхэд “Зарахгүй ээ. Хэрвээ худалдвал нэг тэрбум төгрөгөөр л зарна” гэсэн. Энэ бүтээлээ хэрвээ зарвал өөрийн бизнесээ эхлүүлнэ гэсэн. Тэгээд зөвшөөрлийг нь аваад энд дэлгэсэн юм. Үе дамжин өвлөгдсөн бүтээл эзэмшигчдэд нь үнэхээр үнэ цэнэтэй. Мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй шүү дээ. Хэрвээ Лениний хатгамал зарагдвал тодорхой үнийг нь УОК-т хандивлана гэсэн.
-Тухайн бүтээл ориг нь мөн үү, хуулийн дагуу эзэмшдэг үү гэдэг асуудал хурцаар яригддаг. Дуудлага худалдаанд оролцуулсан бүтээлтэй холбоотой маргаан багагүй гардаг шүү дээ. Энэ тал дээр та бүхэн ямар баталгаа өгөх вэ?

-Онлайн худалдаанаас бүтээл авсан хүмүүст сертификат олгоно. Бүтээл авсан хүмүүс эргээд манай үзэсгэлэнд дэлгэн, ураг зураг сонирхогчдод сонирхуулах боломжтой.
-Дуудлага худалдаанд оролцох бүтээлүүдийг “Монгол арт”-д ирээд бодитоор үзэж болох уу?
-Болно оо. Цар тахлын улмаас ямар нэгэн арга хэмжээг хориглоод байгаа. Тиймээс энэхүү үзэсгэлэнг сонирхох, дуудлага худалдаанд оролцох зургийг үзэх хүсэлтэй иргэд утсаар холбогдож цаг аваад ирэх боломжтой.
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦУУЛАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
Лениний хатгамал. 50х70 см. Дуудах эхний үнэ: 1 тэрбум төгрөг
Зураач Т.Одон. “Өгөөдэй хаан”. 50х60 см. Зотон тос. 2016 он. Дуудах эхний үнэ: 100 000 төгрөг.

Зураач Өсөхбаяр. “Түүчээ”. 90х170 см. Зотон тос. 1979 он. Дуудах эхний үнэ: 1 000 000 төгрөг.

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт. “Хавар”. 150х100 см. Зотон тос. 2016 он. Дуудах эхний үнэ: 5 сая төгрөг.

Зураач Т.Сарангоо. “Довтлолт”. 180х190 см. Зотон тос. 2016 он. Дуудах эхний үнэ: 1 сая төгрөг.

Зураач Ч.Болдбаатар. “Composition”. 60х90 см. Холимог техник. 2017 он. Дуудах эхний үнэ: 1 сая төгрөг.
Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд. Дөрвөн ширхэг цогц бүтээл. Дуудах эхний үнэ: 5 сая төгрөг

Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал. “Ойн дагина”. 100х100 см. Зотон, тос. 2017 он. Дуудах эхний үнэ: 1 сая төгрөг

Төрийн соёрхолт С.Саранцацралт . “Арга билэг”. 130х90 см. Зотон, тос. 1991 он. Дуудах эхний үнэ: 8 сая төгрөг
Зураач Ү.Ядамсүрэн. “Ээж”. Торгон хэвлэл. Дуудах эхний үнэ: 50 000 төгрөг
Зураач С.Батчулуун. “Ленин бидэнтэй хамт”. Хулдаасан бар. 1975 он. Дуудах эхний үнэ: 300 000 төгрөг
Зураач Цагаан-Өвгөн. “Агуу ленин”. Эскиц зураг. Дуудах эхний үнэ: 50 000

Зураач Гоосар. “Galaxy”. 60х80 см. Дуудах эхний үнэ: 50 000 төгрөг
Зураач Ч.Болдбаатар. “Намар”. Дуудах эхний үнэ: 500 ам.доллар.
Өнөржаргал-“Legend-I, II”. Дуудах эхний үнэ: 1 сая 500 000 төгрөг.

Барималч Д.Төмөрсүхийн урласан Д.Сүхбаатарын хөрөг баримал. 48х23х27. 1979 он. Дуудах эхний үнэ: 5 сая төгрөг.
Батноров хийцийн эмээл. Дуудах эхний үнэ: 15 сая төгрөг.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урлагын бүтээл ч бүтээл юмаа. Гэхдээ энэ өндөр үнээр авдаг баячууд байдаг болоод л үнэлэж байгаа байх даа. Топ 100 баячуудыг ш�##�гаруулж баймаар юмаа. Топ 100 ААНэгж гэдэг шиг. Сонирхолтой өрсөлдөөн болно доо.
Элдвийн сараачсан нялсан будагнуудын холимог, олигтой дүрслэл ч байхгүй, ойлгомжгүй, г�##�зуу хүний тэмдэглэл шиг юмнууд зурсан эзэддээ л ойлгомжтой, үнэ цэнэтэй байдаг байх, орчин үед урлаг маш бодит яг л амилсан мэт болчоод байхад, яршиг дө
Ойлгож хар. Тэнэг бүдүүлгээр хэнд гайхуулаад бна вэ. Хүний эргэд ярьв�##� харанхуй бүдүүлгээр гайхуулна.
Чингисийн биш Лениний хатгам�##�ыг хийдэг нь ямар учиртай юм болоо?
Олон жилийн өмнө хийсэн байх л даа. Тэрнээс биш өнөө цагт бол Лениний хатгам�##� мөнгөн утсаар хийх нь утгагүй, хэн ч авах юм билээ. 1 тэрбум байтугай 1 саяар ч авахгүй байлгүй.
солиорчих юм даа
Leninii xatgam#l terbum ch gex shig Naadxaa Orost avaachi zar daa
Урлагын бүтээл мунхаг оркоо
Гоё юмаа. Үнэ нь даанч дэндүү. Лениний хатгам�##� тэрбүм, Нямдорж, Батүүл мэт хүмүүс авч магадгүй. Элбэгдоржоос болгоомжлоорой, тууна шүү.