НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“АНУ-д үсчинд үсээ засуулсан иргэд бүгд халдвар авсан байна”

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа  коронавируст халдвараар 5.381.000 хүн халдварлаж, 343 мянган хүн нас баржээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 9,434 хүн шинээр халдвар авч, өвчилжээ. Манай улстай хил залгадаг тус улсын хотуудад өмнөх өдрөөс өвчлөл нэмэгдэж, тархалт эрчтэй тархаж буй нь хэвээр байна. АНУ-ын Мессури мужийн нэгэн халдвар авсан үсчин үсээ засуулсан иргэд бүгд халдвар авсан байна. Мөн ахлах сургуулийн сурагчид сүмийн party хийж, усанд сэлсэн иргэд халдвар авсан байна. Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн нь эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 109 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт ажиглалтад байсан иргэн халуурч, өчигдөр ХӨСҮТ рүү шилжсэн” гэлээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button