НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Дахин ХОЁР оюутан ЭДГЭЖ, эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Тавдугаар сарын 23-нд ХӨСҮТ-д 35, Дархан-Уул аймгийн лабораторид 31 шинжилгээ хийгдсэн. Нийт 66 тохиолдлоос коронавирусийн халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт ачаа тээврийн 30 жолооч, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан нэг хүнд давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор нийслэлийн дүүргүүдийн эмнэлгээс цуглуулж авсан таван сорьцод шинжилгээ хийхэд мөн халдвар илрээгүй. Өнөөдөр хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 141, эдгэрсэн 32, хяналтад 109 хүн байна. Хяналтад байгаа хүмүүсийн 84 нь хөнгөн 25 нь хүндэвтэр байна” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсад дархлаажуулалтын арван хоног эхэлсэн. Жилд хоёр удаа энэхүү нэмэлт, нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг нөхөж дархлаажуулалт тул маш чухал. Дэлхий дээр 68 улс орон, 83 сая хүүхэд товлын вакциндаа хамрагдах боломжгүй болсон байна. Учир нь коронавирусийн халдварын үед хорио цээр тогтоосон, онгоц нисэхгүй, улс орнууд хилээ хаасан зэрэгтэй холбоотой гэдгийг онцлов.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button