НИЙГЭМ

ДЭМБ: Вакцинжуулалтыг товлосон хугацаанд хийхийг зөвлөж байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагт Их Британи, Италид нас баралт хамгийн өндөр буюу 14 хувьтай байна. Номхон далайн баруун бүс өвчлөл хамгийн бага байна. Дотооддоо халдвар бүртгэгдээгүй улс Монгол байгаа юм. Манай улс өмнө нь гарч байсан халдварт өвчнийг туршлага дээр үндэслэн аюулгүй байдлыг бүрдүүлсэн. Хязгаарлалтыг хэт хурдан сулруулах нь халдвар дахих магадлалыг нэмэгдэж байгаа юм. Хөл хориог цуцалсан тохиолдлыг хянах, ажиглахыг цогцоор нь хийх хэрэгтэй байна.Манайд 2015-2016 онд улаан бурханы дэгдэлт гарсан. Тиймээс ДЭМБ-аас вакцинжуулалтыг товлосон хугацаанд хийхийг зөвлөж байна. АНУ-д Ахмад дайчдыг хүндэтгэх ёслол удахгүй болох бөгөөд энэ үеэр аюулгүй байдал, халдвар хамгаалалтаа сайтар хийхийг Өвчин судлалын судлалаас ард иргэдэд анхааруулсан байна” гэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button