НИЙГЭМ

ЭМЯ: Дэлхий дахинд сүүлийн 24 цагт өвчлөл 14 мянгаар БУУРСАН

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд коронвирусийн халдвараар 5.668.000 хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагт өвчлөл 14 мянгаар буурсан таатай мэдээтэй байна. АНУ, Швед, ХБНГУ-аас манай иргэд утасдан зөвлөгөө авсан. Амралтын газруудад зориулсан зөвлөмжийг ЭМЯ-аас гаргаж мэдээлсэн. Иргэдээс амны хаалт зүүхгүй байна, амралтын газруудад хүний бөөгнөрөл үүсэж, амны хаалт хэрэглэхгүй байна гэх гомдлууд ирсэн. Нэг дор олноор нь оруулахгүй, хооллохгүй, ашиглаж байгаа хоолны ширээнийхээ 50 хувийг хэрэглэх, өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйтгэл хийх зөвлөгөө өгсөн байна” гэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button