НИЙГЭМ

"ОХУ-аас ирсэн иргэдээс ЗУРГААГ нь ХӨСҮТ рүү шилжүүлсэн”

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнөө өглөө 170 иргэн ОХУ-аас өнөө өглөө ирсэн. Эндээс 6 хүнийг ХӨСҮТ рүү, үлдсэнийг нь бусад тусгаарлах байр руу шилжүүлсэн. Яг одоогооор 1119 иргэн тусгаарлан ажиглах 20 байранд байгаа ба 87 эмч мэргэжилтнүүд үйлчлэн ажиллаж байна. Үүнд 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн, даралт ихсэх өвчтэй, чихрийн шинжтэй, хавдартай 167 иргэн байна. Түргэн тусламжийн шуурхай албанд хоногтоо 1759 дуудлага ирсэн. 

Эмнэлгийн нөөцийг бүрдүүлэхээр Дорнод аймгийн Сайн шандын эмнэлэг, Замын Үүдийн 100 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эмнэлэг,  Түлэнхийн төвийн 250 ортой эмнэлгийн үйл ажиллагааг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв. 

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button