НИЙГЭМ
Баян-Өлгий аймагт айлын хашааны газраас хүний араг яс олджээ
Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт айлын хашааны газар дороос хүний араг яс олдсон байна.
Тодруулбал, Өлгий сумын иргэн Б шинээр хашаа татахаар газар ухаж байгаад хүний гавлын яс олжээ. Энэ талаар тэрбээр цагдаад шуурхай мэдэгдсэн бөгөөд дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж ажилласан байна.
Хэргийн газраас нас барсан хүний нэг ширхэг гавлын яс болон бусад хэсгийн 20 ширхэг яс олж, шинжилгээнд явуулжээ. Дээрх яс хэнийх болох, ямар учир шалтгаантайг одоогоор тодорхойлоогүй байгаа ба шинжилгээний хариу хүлээж байна. Хэргийг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.