Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Украин энхийн төлөвлөгөөг шинэчилж, боловсруулсан гэж мэдэгдлээ

АНУ болон Украины тал хэлэлцэж, дайныг зогсоох зорилготой энхийн төлөвлөгөөг шинэчилсэн хувилбарыг үүсгэсэн гэж мэдэгдлээ. Тус төлөвлөгөөний эхний хувилбарыг зөвхөн Вашингтон, Москва хоёр хэлэлцэж бүтээсэн. Киев болон барууны холбоотнууд Москвад хэт ээлтэй гэж үзэж байсан юм.

Вашингтон, Киевийн төлөөллүүд Женев хотноо хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдэл хийхдээ хэлэлцээ маш үр бүтээлтэй өрнөсөн, ирэх өдрүүдээс үргэлжлүүлнэ гэжээ. Цагаан ордон тусдаа мэдэгдэл хийхдээ төлөвлөгөөний шинэ хувилбарт Украинд өгөх аюулгүй байдлын баталгааг бэхжүүлсэн хэмээсэн байна. Украины албан тушаалтнууд тусдаа мэдэгдэл хийгээгүй юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Макро Рубио хэлэхдээ НАТО-той холбоотой нөхцөлүүд дээр нэмж хэлэлцэх зүйлс бий гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Амарыг эрье.
Украины ард түмэн Оросын ард түмэн хоорондоо муудалцаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайралтаа хийсэн нь зөвхөн ардчилсан үзэлтэй Украины удирдагч Зeлeнскийг хөнөөх гэсэн арван оролдлогын нэг байсан. Хэрвээ Украины удирдагч Зeлeнский эх орноосоо зугтсан бол миний Монголын ардчилал ноцтой аюулд орох байсан. Бид Украиныг дэмжиж байгаад ялалтанд хүргэсэн нь миний Монголын Ардчилсан Их Монголын Ардчилал Дэлхийн бүх хүн төрөлхтний ардчилал гэдэг нь батлагдсан. Оросууд хил залгаа оршдог улс орнуудад удаа дараа үймээн самуун дайн байлдаан хийж байгаа тул Орос улсын хил залгаа улсууд гэмгүй номхон Орос иргэдийг халамжиндаа авч түрэмгийлэл үйлдэж байгаа цэргүүдийг хилийн шугамаасаа хөөн гаргаж ялангуяа Украин улс хилээ найдвартай хамгаалан зэргэлдээх улс олонтойгоо хамтран нэгдэх ёстой.

zochin
zochin

2014 onoos ulbaatai shd . 2015 ond zogsson ch 2016 ond donbassiin dain bolsoor 2022 ond buur oros alban yosoor zarlaj baigaad dain hiisendee .

Холбоотой мэдээ

Back to top button