Нийгэм мэдээ

О.Нарангарав: Ёс бус үйлдэл үзүүлдэг Б.Эрдэнэсүх яаж иргэдийг төлөөлөх вэ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь өнгөрсөн 10-р сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаж, улмаар нэг сар цагдан хоригдох байсан ч хугацаанаас нь өмнө хилийн хориг тавьж, хязгаартай зорчих байдлаар сулласан юм.

Түүний эхнэр О.Нарангарав, өмгөөлөгчийн хамтаар хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг өглөө.

Өнөөг хэр хүүхэд болон эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаад харамсалтай байна. Сүүлд гэхэд 2022 онд 10 давхрын тагтнаас намайг авч шидэхийг завдсан. Тухайн үед би амийг минь аврахыг гуйж орилсноор манай хаалгыг хүн балбаж, улмаар би амь аврагдсан. Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг зөрчиж байгааг цагдаагийн байгууллагад өгсөн.

Намайг тавилгатай орон сууцыг нь зарсан хэмээн сошиал орчинд бичсэн байна лээ. Б.Эрдэнэсүх гэр бүлээс гадуурх харилцаатай болж, хүүхдүүдийг маань гэрээс нь хөөж гаргасан. Ингээд би хүүхдүүдтэйгээ ярилцаад шийдвэр гаргасан. Монголд байх хугацаанд намайг амь эрсдэх аюултай гэж үзээд БНСУ руу явж, ажиллах талаар яриад би явсан. Б.Эрдэнэсүх том хүүгээ хүртэл шүүхэд өгсөн. Гэр бүлийн дундын компанитай. Хүүгээ огт танихгүй гэж ээжийн хамтаар мэдүүлж, компанийнх нь үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хулгай хийж явсан гэж хэлээд цагдаад гомдол гаргасан байсан. Ийм нөхцөл үүссэн учраас Солонгост би хар амиа хоохойлоод явж байж чадаагүй.

Хүүхдүүдийнхээ эцэг нь юм чинь тэдэндээ арай ч халдахгүй байх гэж бодсон чинь хүүхдээ шоронд хатаана, овгоо солиорой гэдэг шахалт үзүүлсэн. Миний 4 хүүхэд бэр, ач хүүхдүүд маань миний хувьд хамгийн үнэ цэнтэй хүмүүс учраас би тэнд зөвхөн өөрийгөө бодоод байж чадсангүй ээ.

Миний хүүг хулгайн хэргээр цагдаад өгсөн нь прокурорын шатанд шилжсэн байсан. Б.Эрдэнэсүх хүүгээ менежер гэж хэлж, хөндлөнгийн юм шигээр хандсаныг прокурор "аав, хүү юм байна" гэдгийг нь тогтоогоод хулгайн сэдэлгүй гэж шийдвэрлэсэнд баярлаж байна. Намайг олон жилийн хугацаанд 102 руу яагаад залгаагүй юм бэ гэж байна.

Намайг хүлж, бэлгийн дур хүслээ хангаж, үүнээсээ хийсэн бичлэг зэргээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж байсан. Ёс бус үйлдэл үзүүлж байгаа хүн СБД-ийн иргэдийн төлөөлөгч байхад яаж надтай адилхан хүчирхийлэлд өртдөг гэр бүлийг хамгаалж, таслан зогсоох вэ. Миний хүүхдүүд эцэг хүний хайр халамжийг үзэж байгаагүй. Би Г.Угалзцэцэгтэй уулзаж хүүхдүүдийнхээ хувцсыг авмаар байна гэж эмэгтэй хүний хувиар гуйхад гэрлэлтийн баталгаагаа салгах гэж байгаа гээ биз дээ гэх зэргээр надад хэлсэн. Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.

О.Нарангаравын өмгөөлөгч: Б.Эрдэнэсүх нь гарч ирснийхээ дараа өөрөө лайв хийсэн байсан. Энэ үйлдэл нь өөрөө хохирогчийн сэтгэл зүйн байдал хүнд байгаа дээр хохирогч руу чиглэсэн худал мэдээлэл тараахад оролцсон гэж үзэж байна. Удаа дараа хохирогчийн эргэн тойронд гарч ирэх, шахаж айлгах зэрэг нөхцөл үүсгэсэн. Өөрөө таслан сэргийлэх арга хэмжээ авсан байтал ийм үйлдэл гаргаж байгааг өмгөөлөгчийн хувьд буруу гэж үзэж байна" гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЛАЙБА
ЛАЙБА

Хүүгээ шүүхэд өгнө гэхээр арчаагүй пи.зд а.а байна даа ШҮҮХ цагдаа нь Б.Эрдэнэсүхийг дийлэхгүй юм байна.Энэ новшийг дэлгэчих дориун эр алга уу.Олон бөх найзтай гэсэн аюул тулахад тэднээс гарч ирэх аавын хүү байхгүй.

Зочин
Зочин

магнасыг шоронд хатаагаач. хүүхдээ хүртэл минийх биш гэдэг хүн ёсонд байх уу.

Ylemjee
Ylemjee

Муу ялзарсан ногоо мэт
Мунхаг харгис өөдгүй хүмүүн
Ичих үгүйг үл мэднэ
Ёс зүйгүй зэрлэг хүмүүн төр засна гэж ярих нь эхнэр хөвүүн үрсээ харгислах нь
Галзуу хүн хүслээ ярих үйлдэх мэт
Гамшигтай бөлгөө
Энэ хүн гэр бүлээ засаж чадахгүй байж яахин бусдыг хайрлах вэ
Хүмүүжүүлэх цааз ёсыг сахиулж хуулинд нийцүүлж засаглах хүн даруй мөн бна.

Зочин
Зочин

Шоронгоос сулласан хүн нь авилгадуулсан байхаа яргачин зэрлэг нохдоос эртхэн салж амарч бай бүсгүйчүүд минь

Зочин
Зочин

Энэ садистыг дийлдэг хууль, төр гэж байна уу. Жем моллын хэрэг шиг юм болох вий цагдаагийнхаан

2Зочин
2Зочин

Наад хогийн хулгайчаа барьж хориочээ ямар үйлдэл хийхийг нь хүлээгээд бга юм ХҮН алахыг нь хүлээж байна гэж ойлгох уу?

хүннү
хүннү

Энэ араатан одоо хаана байна? Түүнийг явах газаргүй болго.

Зочин
Зочин

АН үнэхээр мөхөж байгаа нам юм байна. Гэр бүлийн хүчирхийлэгч Эрдэнэсүх, хүн aлагч Хурц нарыг эгнээндээ байлгаж байдаг нам Нaцист намаас ялгаа aлга. Өмнө нь энэ намд Эби, Женко, С.Эрдэнэ мэт авилгaлчид дүүрэн байсан бол одоо хүчирхийлэгчид, aлуурчдаар дүүрлээ. Сонгуулиар АН-д битгий санaлаа өг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Аан зааза МАНд өгөх үү.битгий шаал гэж хэлий да.

Зочина.А
Зочина.А

Тэр угалзцэцэг гж ломбаардаар явсан халтар л юм бсн.Харин нөхөр нь яаж тоосон юм гхр л хүн бсн даа.Жоохон дээшээ грсан бш,шуналын дэв нь хөөрч.

Зочин
Зочин

Нөхрөө нэг мөр босохгүй болтол нь дарахаар шийджээ.нөхөр нь муу залуу юм.эхнэр нь ч тэрнээсээ дээрдэх юмгүй л юм байна

Олзвой
Олзвой

Нөгөө харцага Ганхуяг ийм л лалрын гарыг өмөөрөөд эхнэрийг нь муулаад байсан байх аа

Монгол
Монгол

Наад новшийн эр хүний оронцогоо шоронд ялыг нь эдлүүл. Хууль шүүх гэж бгаа бол

Зочин
Зочин

Мань мэтэд бол олдохгүй сайхан эхнэртэй юм юу дутсан гэж ханиа ингэж зовоож яргалдаг байнаа гэснээс би ч хүүхний тэнгэргүй лдээ

Зочин
Зочин

Золбин цагдаа , прокурор шүүхийнхэн ажилаа хийгээч .өмхий золбин авилгачид

Зочин
Зочин

Энэнд эр хүний үнэрч алга хөгийн новш

Ббоб
Ббоб

Ийм арчаагүй амьтан хүний сүгийг ИТХ-д гаргаад байхдаа яах вэ дээ. Бүсгүй минь тэр дурлаад байгаа Угалзад нь хурдхан өгөөд салсан нь дээр юм бна

Зочин
Зочин

hovdiin zereg sumiin nymdavaa huchingiin heregten shorond yl edelj baisan yltan

Ard
Ard

Oo ter ugalz geed bga emegtei yag taarsln taar shuudai yumuu.aa laa laa boon her nols 2 niilhee goeoollllllll

Зочин
Зочин

Yag unen zailuulakh kheregtei iim zandalchin tokhitokhgui..!!

Зочин
Зочин

Өөрийгөө их томд бодчихсон би хов живнээс болоод хотын бодлого боловсруулха ажил хаягдаад бна гэнээ. Их хуралд бас санаатай гэсээн.

ИРГЭН Одоо далимдуулж ахин зээл 0 болго нь уу?
ИРГЭН Одоо далимдуулж ахин зээл 0 болго нь уу?

Энэ 2 хоёулаа ноцтой. Гэнэт баяжсан тархины тушаалуудын маргааныг улс ардаараа шүүх үү ккк ккк болиоч дээ. Өөр сайхан шинэ сайхан зүйл рүү ард түмэн иргэд ээ хандуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button