НИЙГЭМ

Дөрвөн хүүхдийн аминд хүрсэн “Ханталст”-д ямар хариуцлага хүлээлгэх вэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, “Хан талст” компанийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан хүртэл удаа дараа очин, тэдэнд шаардлага хүргүүлэхэд нь үл тоон, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь дөрвөн хүүхдийн аминд хүрлээ. Тэд яагаад хуулийн дээр гарч суув, Мэргэжлийн хяналтынхны, хотын захирагчийн үгийг үл тоов. “Ханталст” компанийн эзэд нь Ш.Бат-Энх түүний эхнэр И.Нарантуяа нар.

Тэд анхандаа наран шарлагын газар байгуулахаар зөвшөөрөл авч. Гэвч сүүлд нь барилга барих зөвшөөрөл авч, газрын зориулалтыг нь өөрчлүүлжээ.

Нийслэлийн засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа буюу 2014 онд захирамж гарган, “Ханталст” компанид 3.36 га газар олгосон юм байна.

Гэвч “Ханталс” төслөө хэрэгжүүлэх явцдаа аюулгүй ажиллагааны байдлаа бүрэн хангаагүйг мэргэжлийн хяналтынхан илрүүлжээ. Улмаар “Хан талст” компанид 84 хуудас бүхий албан шаардлага хүргүүлсэн ч тусыг эс олж, үл тоосоор өдий хүрсэн гэнэ.

Нэг талаар “Ханталст” компанийнхан зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, тэнд ямар нэгэн аваар осол гарахаас урьдчилан сэргийлээгүй нь тэдний буруу. Нөгөө талаар мэргэжлийн хяналтынхан, Хотын дарга мэдсээр байж шаардлага хүргүүлсэн төдий болоод өнгөрсөн нь өнөөдөр дөрвийн дөрвөн хүүхдийн амийг авч одлоо. Шаардлагынхаа хэрэгжилтийг ойр ойрхон шалгаад, ядахдаа усан толио үүссэн хэсгийг аюулгүй болгуулж болох байсан шүү дээ. Ажилдаа хайнга, сэтгэлгүй хандсаных нь горыг амслаа.

“Ханталст”-ын захирал И.Нарантуяа Хүүхдийн төлөө газрын дарга асан, АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байв. Ийм хүн Хүүхдийн төлөө газрыг удирдаж байсан гэж бодохоор төсөөлөхөд бэрх.

Мэргэжлийн хяналтынхны, хуулийн байгууллагынхны, хотын даргын шаардлагыг үл тоосных нь гороор дөрвөн хүүхэд амиа алдлаа. Үүнийх нь хариуцлагыг хэн хүлээх вэ. “Ханталст”-ынханд ямар хариуцлага тооцох вэ. Тэднийг хэчнээн төгрөгөөр торгон, ямар ч хариуцлага хүлээлгээд дөрвөн хүүхэд босож ирэхгүй нь, даанч харамсалтай. Хүний амь тоглоом биш. Хэн нэгний хариуцлагагүй үйлдлийн горыг амсуулагч, алдаагаа ухаарах “туршилт” бүр ч биш.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 28, 2020 11:56

буруу юм буцахдаа булайгаа тээдэг. Үүл баатар авилга авч өгсөн газрыг наран шарлагаа хийхгүй байр болгож шунаснаас болжээ. шоронд нь явуул. авмагч Үүлйг хорь

ЗӨВ
ЗӨВ
5 сар 28, 2020 12:07

АН ын шун�##�тай луйварчдын гайгаар 4 хүүхэд амиа �##�длаа.

Zocvhin
Zocvhin
5 сар 28, 2020 12:51

Huuhdiin tuyluu bish huuhdiin esreg tubiin gazariin darga boljee huurhii.4 huuhed l huurhii bna.ed nar ch hen negend chiheed ungurnu.

Зочин
Зочин
5 сар 28, 2020 13:09

өмнө нь их хур�##�д дэвшиж байсан эмэгтэй байна, яг л манай өнөөгийн сонгодог жишээ, дүр байна даа, хөөрхий тэр хүүхдүүд, дэнжийн 1000-д нь тоглох орчин ч байхгүй,

Зочин
Зочин
5 сар 28, 2020 16:36

ЭНЭ АЛМАС ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ДАРГА ГЭНЭ ҮҮ ГЭМГҮЙ ХҮҮХДҮҮДИЙН АМИЙГ АВАХ ГЭЖ ИЙМ АЖИЛ ХИЙЖ БАЙВ УУ

Zocin
Zocin
5 сар 28, 2020 19:25

Ene balai abgaig horio yamar tom tolgoitoi wm be ter hvvhdin ar gert mongon tetgemj tetgemj anc ogno bvh nasaar n hori

Холбоотой мэдээ

Back to top button