НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

А.Амбасэлмаа: Нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ-наас коронавируст халдварын асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Дэлхийн 216 оронд 6.471.000 гаруй хүн халдвар авсны 381.000 нь нас баржээ. Мөн 3 сая хүн эмчлэгдэж байгаа бол 2.9 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 108 мянган хүн халдвартай нь батлагдан, 4000 хүн нас баржээ. ОХУ-д 24 цагт 8000 гаруй хүн халдвар авч, Эрхүүд 210, Тувад 46-аар нэмэгдэн өвчлөлийн тархалт буурахгүй хэвээр байна. Манай улсын хувьд 185 тохиолдол илэрснээс, 44 хүн эмнэлгээс гарч, дараагийн шат руу шилжсэн” гэлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Зургадугаар сарын 2-нд нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 209 хүний давтан шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Өнөөдөр ХӨСҮТ-д 178 хүн хэвтэж буйгаас эмчилгээнд 141 өвчтөн, бусад нь  ажиглалтад байна. 118 хүний бие хөнгөн, 23 нь хүндэвтэр байна. Эмнэлгийн ор хоногийн хугацаа 14-52 хоног, дунджаар 30 хоног байна. Түүнчлэн Германы Росфирм иммуналогийн бүрэн автомат анализатораар хүний ийлдэс ба сийвэн дэх САРС, Коронавирусийн эсрэг биетийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Үүнийг ХӨСҮТ-д ашиглан шинжилгээ хийх бэлтгэл ажил дууслаа. Уг оношлуураар хүн амын дундах коронавирусийн тархалт, дархлааны хариу урвал, дархлал тогтцыг шинжлэх боломж нээгдэж байна. Ингэснээр ХӨСҮТ-д  коронавирусийг оношлох гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн шинжилгээ хийх боломжтой боллоо” гэлээ.

Б.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button