ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Нийт 3.4 сая хүн эдгэж, 3.1 сая хүн эмнэлэгт эмчлүүлж байна

ЭМЯ коронавирусийн халдварын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.

Б.Нарангэрэл, Коронавируст халдвараар 7,081,000 хүн өвчилж 405 мянган хүн нас барсан байна. Найм хоногийн дотор өвчлөл нэг саяар нэмэгдлээ. Одоогийн байдлаар 3.4 сая хүн эдгэрсэн бол 3.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 8,984 хүн шинээр халдвар авсан бөгөөд манай хил залгаа нутгуудад халдвар эрчимтэй нэмэгдсээр байгаа. Тувад дөрвөн хүн нас бараад байна. Иймд Эрхүү, Чита хоттой залгаа орон нутгийн иргэд хил орчмын бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна. 170 дуудлага ирж ямар дэглэм баримтлах талаар зөвлөмж асуусан байна. Мөн АНУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө авсан”

ДЭМБ-ийн мэргэжилтэн О.Ариунтуяа, “Сүүлийн 24 цагт Бразилд 5 хувиар, ОХУ-д 2 хувиар, АНУ-д 1 хувиар нэмэгдээд байна”

ЭМЯ-ны Гадаад хэлтсийн дарга Б.Янжмаа, “Африк тивд халдвар ихсэх хандлагатай байна. Нийт 110 мянга гаруй хүн эндээд байна. Зүүн өмнөд Азид тэр тусмаа БНЭУ-д халдвар улам бүр нэмэгдсэн. Ням гарагт 9900 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Шинэ Дели мужид хамгийн өндөр байна. Өчигдрийн байдлаар Солонгост шөнийн клуб, зах, зэрэг газруудаас коронавирус илэрсэн. Ням гарагт 50-аас доош болж буурсан”

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button