Нийгмийн

Өлзийтийн постод дахин осол гарч нэг хүн амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт хорооллын замд буюу Өлзийт постын орчимд том тэрэг, жижиг тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Одоогоор тус замд гарсан зам тээврийн ослын улмаас нэг жолооч амиа алдсан гэх мэдээлэл байна.

Өмнө зургаадугаар сарын 6-ны өдөр энэ хэсэгт 13 автомашин мөргөлдсөн ноцтой осол гарч байсан. Золоор тус ослоор хүний амь эрстээгүй юм.

Зам тээврийн осол нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас гардаг. Харин осол давтамжтай гарахад тухайн орчны байдал нөлөөлсөн байх тохиолдол байдаг. Тиймээс өлзийтийн авто замын төлбөр хураах цэг орчимд ачааны автомашины туршлага багатай, бүрэн бус том оврын ачааны автомашинтай, тээврийн хэрэгслийн тeхникийн тодорхойлолтоос хэтэрсэн ачаа ачсан зэрэг хүчин зүйлс осол гарахад нөлөөлж байна. Иймд тус постын байршлыг өөрчилж, нүүлгэснээр олон хүний эрдэнэт амийг аврах юм.

Өдгөө зам тээврийн осол гарах болсон шалтгаан болон бусад шаардлагатай зүйлсийг тус дүүргийн цагдаагийн газраас яг одоо хяналт шалгалтын ажиллагааг явуулж буй аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хот доторхи постуудаа нүүлгээч. Замаа олигтой арчилж чадахгүй байж өлөн нүдлээд мөнгө авахаа бодох юм.

Зочин
Зочин

Өлзийтийн уулзварт маш ойрхон, бас эвгүй уруу газар байрласан энэ постыг нүүлгэх хүсэлтийг зорчигч жолооч нараас гадна нутгийн иргэд ч олон удаа тавьж байсан. Постоос хураадаг зам ашигл�##�тад зарцуулдаг мөнгөнөөсөө постыг нүүлгэхэд болно ш д

Зочин
Зочин

Сүүлийн үед ойрхон осол гарлаа. Мөнгөө хураахын тулд хэт бөглөрөл үүсгээд уруудаж яваа хүнд даацын машинууд осол гаргаад байгаад мэргэжлийн байгууллагууд анхаар�##� хандуулахгүй орхиж болохгүй.

Зочин
Зочин

Энэ хот дотор ч бай хотоос гарсан ч бай дүрэмгүй явдаг тээврийн хэрэгсэлээ сайн хатуухан журманд оруулах хэрэгтэй дээ. Том машины жолооч нар ер нь бол ямар ч сэтгэлгүй хүмүүс биднээс айдаг гэх сэтгэхүйтэйгээр хөдөлгөөн оролцдог.

Зочин
Зочин

Юу хуцаад байгаа юм бэ? Техникийн бүрэн байд�##� аюулгүй ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй юм биш үү? Замын уруу газар пост биш байсан бол үхсэнээ хийж тэнд зогсож байсан юм хохь нь гэх үү?

Зочин
Зочин

Zunduu l iim awaar garch bna hunii ami ene post zuuhuus l untei bgai gj ene tal dr arga hemjee awmaar l yum

Battulga.Khaltmaa
Battulga.Khaltmaa

Postoo z##luulay da

Зочин
Зочин

Хурдны зам шиг юмаа нээгээчээ

Иргэн
Иргэн

Энэ автомашины осол ойрдоо ямар их гараад байна аа хүмүүс жоохон ухамсаргүй хариуцлагагүй байна аа

Зочин
Зочин

Olziit xoroolliin postiig ugasaa tsaana bairluulax xeregtei. Olziit xoroolold amidarch bga xvmvvsde ch daramtai gerlvvgee xarix gej ochnoon tsag minutaar oochirlono.

Батмон
Батмон

Постыг нүүлгэх хэрэгтэй. 2-рт Өндөр үнэтэй хурдны зам барьчихаад хадг�##�аад байдаг ямар ухаан байна аа? Энэ ХАЛТАР сайд гуай бүгдийг мэдэх ёстой хүн дээ. МАН аа гэж.

chuluun bat
chuluun bat

avaar garaad baigaa gazar nom unshuulj buulvvleechee

Холбоотой мэдээ

Back to top button