Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины ахлах энхийн хэлэлцээч авлигын хэрэгтэй нэр холбогдсон тул огцорлоо

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн ойрын хүн, Киевийн хэлэлцээний багийг ахладаг Андрей Ермак авлигын хэрэгт холбогдсон тул огцорсон байна. Баасан гарагт /2025.11.28/ түүний гэрийг авлигын эсрэг алба нэгжсэн юм. Үүнээс хэдхэн цагийн дараа тэр ажлаа хүлээлгэн өгчээ. Зеленский уг явдлын дараа “ОХУ Украиныг алдаа гаргаасай гэж хүсэж байгаа. Бид алдаа гаргахгүй” гэж хэлсэн байна.

Ермак нь Зеленскийг инээдмийн жүжигчин байх үеэс л түүний дотны найз байжээ. 2019 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ермак томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэр цагаас хойш Ермак Зеленскийн захиргаанд гол шийдвэр гаргагч болсон юм. Ермак мэдэгдэл хийхдээ түүний орон сууцыг нь нэгжсэн гэдгийг баталж, албаныхантай хамтран ажиллаж байгаа хэмээжээ. Түүний гэрийг ямар хэрэгтэй холбогдуулан нэгжсэн нь тодорхойгүй байгаа юм.

Украины авлигатай тэмцэх хоёр алба эрчим хүчний салбарт гарсан 100 сая ам.долларын авлигын хэргийг илрүүлсэн. Дайн үргэлжилж, ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд хүнд цохилт өгч буй ийм эгзэгтэй мөчид авлигын хэрэг илэрсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хойд солонгост бол зөвхөн пьхенянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засагтай хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ бол тэнгэр газар 2 шиг ялгаатай. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл пьхенян хот нь ОХУ-ын хамгийн алс хязгаарт оршдог Владивостокыг гүйцэхгүй, владивостокоос ч илүү ядуу хот.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

мөнгөнд дургүй хүн.байдаг уу???

Иргэн
Иргэн

АНУ,Европийн холбооноос Украйнд даллор,зэвсэгийг сүүлийн 3 жил ёстой хангалттай өгсөн байдаг.Үр дүн ямар байгааг одоо харж болох байх.

Холбоотой мэдээ

Back to top button