НИЙГЭМ

Хотын стандартын талаар эдийн засагч Д.Жаргалсайхан онцоллоо

Хүрээлэн буй орчны аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад нэн тэргүүнд стандарт чухал. Тиймээс хотын стандартын баримт бичгийг бий болгож, мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан билээ.

Энэ хүрээнд 14 нэр төрлийн хотын стандартын баримт бичгийг боловсруулан гаргаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэ ажил эхнээсээ биелэлээ олж нийслэлийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байна. Үүний нэг тод жишээ хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц стандартын бус хашаа хайсыг буулгаж, шинэчлэх ажил нийслэлийн 9 дүүрэгт зохион байгууллагдаж байна. Мөн хотын гудамжинд эмх цэгцгүй байгаа цахилгааны утас, болон хүүхдийн тоглоомын талбай, инженерийн шугам сүлжээ зэрэгт стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Ийнхүү Хотын стандартын баримт бичгийн талаар “Defacto” нэвтрүүлэгийн хөтлөгч, Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан онцоллоо.

https://www.facebook.com/urbanstandart/videos/555707545125294/

Эх сурвалж: Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button