Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ А.Золзаяа: Монгол хүний хөлд тохирсон хэвлүүр бүтээн ашиглаж байна

<<Үйлдвэрлэгч>> буландаа <<ЧИГ>> гутлын үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Золзаяаг урьж ярилцлаа. Тэрбээр аав, ээж хоёроосоо өвлөж авсан гутлын үйлдвэрээ өөрийн мэдлэг, чадвараар удирдан хөгжүүлж, үндэсний үйлдлвэрлэгчдийн нэг болж яваа хөдөлмөрч нэгэн.

Уншигч та Монгол хүний хөлний онцлогт тохирсон чанартай гутлыг үйлдвэрлэдэг хэмээж буй <<ЧИГ>> брэндтэй танилцана уу.

-ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЕД ААВ, ЭЭЖ ХОЁР МААНЬ ЭНЭ ҮЙЛДВЭРИЙН ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН-

-Сайн байна уу? Юуны өмнө та уншигчдад өөрийгөө болон “Чиг” гутлын үйлдвэрээ танилцуулаач?

-Намайг А.Золзаяа гэдэг. “Чиг” гутлын үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2008 онд “Урлах эрдэм” дээд сургуулийг гутал, арьсан эдлэлийн дизайнер, зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Одоо “Zaisan Hill”-ийн G давхарт, Монголын гурван брендтэй хамтраад бүтик дэлгүүр нээсэн байгаа.

-Хэдэн онд үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?

-1994 он. Аав ээж хоёр маань үүсгэн байгуулсан. “Говь” компанид ажилладаг, хөнгөн хувцасны оёдол хийдэг хүмүүс байсан юм. Монголд нэг хэсэг хэцүү үе тохиосон шүү дээ. Ажилгүйдэл газар авч, хүмүүс наймаа ихээр хийдэг болж байхад аав ээж хоёр чаддаг юмаа хийхээр шийдээд хувиараа малгай, куртка гэх мэт олон хувцас  оёод зах дээр зардаг байлаа. Аав ээж хоёр маань уг нь гутлын мэргэжилтэй хүмүүс биш. Яваандаа, “Ер нь яагаад гутал хийж болохгүй гэж?” хэмээн бодсоны үүднээс материалуудаа аваад, нэлээн судалж суралцаж байгаад гэрийнхээ нэг өрөөнд гутал хийж эхэлсэн.

-Чиг гэдэг нэр сонирхолтой санагдаж байна?

-Яг манай аавын өгсөн нэр. Бид нар ч 10 жилийн жаахан хүүхдүүд байж. Тухайн үед “Үйлдвэртээ ямар нэг өгөх вэ?” гэж биднээс асуухад нэг их санаа оноо хэлээгүй шиг. “Чиг” гэдэг үг зүг чигийг илэрхийлдэг шүү дээ. Манай гутлыг өмссөн хүн үргэлж зөв зүг чиг рүү явна гэсэн утгатай. Хоёрдугаарт загварын чиг хандлагыг илэрхийлж буй.

-Анх хэдэн ажилтантай гараагаа эхлэж байсан бэ?

-Ерөөсөө аав, ээж хоёулаа л гэртээ өрхийн үйлдвэрлэл явуулдаг байсан. Тэр үед би хажууд нь жижиг сажиг зүйл зурж өгч туслаад л сууж  байдаг байв. Ингээд 2000-аад оны үед тусдаа ажлын байртай болсон бол дөрвөн жилийн өмнө тэндээсээ дахиж нүүгээд энд ирсэн.

-Өнөөдөр хэдэн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна вэ?

-18 хүнтэй ажиллаж байна. Эсгүүрчин, зохион бүтээгч, оёдолчин, оёдлын туслахууд, уллагаа, уллагааны туслах, татлага, татлагын туслах, худалдагч, худалдааны зөвлөх гэх мэт.

-Танай үйлдвэр гутлаа ямар технологиор үйлдвэрлэдэг юм бол? Хэр зэрэг автоматжсан бэ?

-Том шугам оруулж ирээгүй учраас ихэвчлэн гар ажиллагаатай байгаа. Гар машинууд зөндөө олон. Оёдол дээр оёдлын машин, багана тулгуурт, зиг заг. Эсгүүр дээр эсгүүрийн штанб, 45 градусын налуутай цаасны хутга. Уллагаан дээр өрлөгийн машин, шахалт татлагын машин гэх мэт. Масс руу хандсан бүтээгдэхүүндээ ихэвчлэн машин ашиглаж олноор үйлдвэрлэдэг. Ганцхан хувь гутлыг “Handmade” гэдэг утгаар нь гар ажиллагаа оруулж хийдэг.

-ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ БОЛ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТ ТУЛГАМДДАГ ЦОР ГАНЦ АСУУДАЛ-

-Үндэсний үйлдвэрлэгч гэдгээрээ онцлог. Өөр Чиг гутлын үйлдвэрийн ялгарах онцлог юу юм бэ?

-Манай бүтээгдэхүүний онцлог нь, бид загвар болон чанарын хослол дээр анхаардаг. Загвар, чанар, үнэ гурвыг чухалчилдаг. Чанар гэдэг нь, анх харахад Монголд үйлдвэрлэсэн гэж хэлэхээргүй байх. Монголд хийсэн гэхээр л бид нар өө хайдаг шүү дээ. Тийм ялгаа гаргахгүйг л хичээж ажилладаг.

-Үнийг онцлог гэж дурьдаж байна. Экспортоор орж ирсэн арьсан гутлуудтай харьцуулахад бодит үнийн ялгаа ямар байдаг вэ?

-Гайгүй сайн гутал зах дээр 80, 90 мянгаар байдаг. Дэлгүүрүүдэд зарагддаг европ гуталнууд гэвэл бас ондоо. Жишээ нь Их дэлгүүрт нэг сая хоёр зуун мянга, хоёр сая төгрөг гээд ботинкууд байна л даа. Манайх бол дундаж үнэ 140-160 мянган төгрөгийн хооронд гардаг, эрэгтэй ботинкны хувьд. Хэрэглэгчид маань манайхыг хямд үнэтэй хэр нь чанартай байдаг гэж тодорхойлдог.

-Гутлын ямар төрлүүдийг голчлон үйлдвэрлэж байна вэ?

-Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн төрлүүд бий. Дотроо өвлийн, хавар намрын, зуны болон үндэсний хэв загвартай гэх мэт бүх төрлөөр үйлдвэрлэдэг. Манайх бас дотооддоо нийлүүлэхээс гадна Эрээн, Хөх хот руу гаргадаг. Тэнд Өвөр монгол хүмүүс дээлийг маш их өмсдөг болж байна. Төрийн байгууллагууд нь ажлын таван хоногийн нэгийг үндэсний хувцастай болгож зарладаг юм байна лээ. Тийм учраас тэд Эрээн дээр ирж үндэсний хувцас их авдаг болсон. Манайх Эрээний хоёр дэлгүүр, Хөх хотын хоёр гурван газартай хамтарч ажилладаг. Жаахан үндэсний хэв маягтай хэрнээ өдөр тутам өмсч болох арьсан гутлуудаа ихэвчлэн экспортлож байна.

-Үндэсний үйлдвэрлэгч байхад тулгамддаг гол асуудал юу вэ?

-Эргэлтийн хөрөнгө. /инээв. сурв/ Зуны улиралд өвлийн гутлаа хийж хураагаад, өвөл нь сайхан худалдаж баймаар байна шүү дээ. Эргэлтийн хөрөнгө хангалтгүйгээс болж тухайн үедээ арьс, нэхийгээ аваад хийхээр дутагдалтай болдог. “Тэдэн размер байна уу?” гэж асуухад байхгүй, гаргаж өгч чадахгүй байдалд ордог.

Манайх Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог орон. Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ адаглаад энэ хоёр орон руу гаргах зах зээл бий. Үндэсний үйлдвэрлэгч нараа сайн дэмжиж, эргэлтийн хөрөнгөөр хангаж чадвал улс хөгжинө гэж боддог. Гутлын үйлдвэрлэл тоног төхөөрөмж маш их шаарддаг. Улаа илүү сайжруулъя гэвэл Хятадад их хэмжээгээр захиалах хэрэгтэй болно гэх мэт. Улсын дэмжлэг барьцаа хөрөнгөөс шалтгаалаад дүн нь маш бага болчихдог. 200 сая орчим төгрөг ирнэ, түүгээр үсрээд гурван машин л авна. Нөгөө эргэлтийн хөрөнгө, эд материалын зардалд хүрэлцдэггүй.

-Та улсын дэмжлэг хөөцөлдөж үзсэн үү?

-Үзсэн, авсан. Одоо ч өрөө төлөөд л явж байна.

-Монголд үйлдвэрлэсээр байхад гаднаас орж ирсэн бүтээгдэхүүнийг сонгож авдаг гэх ойлголт бий. Хэрэглэгчид танай гутлыг хэр эрэлттэй худалдаж авч байна вэ?

-Нэгдүгээрт мэддэггүй шиг байгаа юм. Бид өөрсдийгөө сайн таниулах хэрэгтэй байх. Манай үйлдвэрийн хувьд “Zaisan Hill”-д дэлгүүртэйгээс гадна өөр хоёр газар гэрээтэй ажилладаг. Бага багаар танигдаж байгаа гэж боддог. Хүмүүс нэлээн ам сайтай байдаг.

-Түүхий эд материалаа хаанаас авдаг вэ?

-Материалыг бараг 80-90 хувь урдаас оруулж ирдэг. Манай улсын арьс шир боловсруулах үйлдвэр юм хийж байгаа л даа. Гэхдээ жижиг эдлэл, цүнх түрийвчинд ашиглаж болдог. Гутлын хувьд татлаганд ороод, халуун машинаар дамждаг учраас өнгө нь хуулрах ч юм уу, ямар нэг асуудал гардаг юм. Мэдээж бага багаар хөгжиж буй. Одоохондоо өнгөний арьсыг бол Монголоос авахгүй байгаа.

-Монголд боловсруулсан арьсаар гутал үйлдвэрлэхэд асуудалтай байдаг юм байна.

-Тийм. Дараа нь ямар нэг дипикт гардаг ч юмуу, өнгө нь амархан хуурдаг. Харин доторлогооны арьсыг монгол үйлдвэрээс авч нийлүүлдэг юм.

-20 ЖИЛИЙН ТУРШ МОНГОЛ ХҮНИЙ ХӨЛИЙГ ХЭМЖСЭН-

-Хувь хүний сонирхолд нийцсэн “Handmade” захиалга авдаг гэлээ? Энэ захиалгыг хэрхэн өгч болох вэ?

-Аав ээж хоёр хоёулахнаа учраас массын үйлдвэрлэл хийж чадахгүй, дандаа захиалга авдаг байв. Тийм учраас монгол хүний хөлийг маш их хэмжсэн байдаг. Одоо хориод жил болсны дараа бидэнд асар их хөлний хэмжээсүүдээс тогтсон судалгаа гарна. Үүн дээр суурилж, яг монгол хүний хөлний онцлогт таарсан хэвлүүрийг бүтээн Хятадад захиалж хийлгүүлдгээрээ онцлог. Хятад хэвлүүрээр хийхээд бариу, жижиг болчих гээд байдаг.

Цагаан сар, наадмын үеэр дээлэн дээр өмсөх гуталны захиалгууд их ирдэг. Жишээ нь бүдүүн булчинтай хүн байлаа гэхэд түүнд нь тааруулж өөрийнх нь хүссэн загвараар гаргах боломжтой. Гэхдээ 100 хувь биш. Хувцаснаас ялгаатай, хэвэнд захирагддаг учраас дурын хэлбэрийн гутлыг гаргахад хүндрэлтэй байдаг. Гэхдээ аль болох олон янзын хэвний цуглуулгатай болох гээд хичээж байна.

Үнийн хувьд мэдээж арай өөр тусна. Арьсыг даавуу шиг метрлэж, хувааж зардаггүй, бүтнээр нь авах хэрэгтэй болдог. Нэг хүнд зориулж тухайн өнгөний арьсыг томоор нь авлаа гэхэд үлдсэн хэсгийг нь дараа ашиглах эсэх эргэлзээтэй. Мөн тухайн хүний хөлд зориулан тусгай эсгүүр гаргадаг. Тийм учраас үндсэн үнэ дээрээ 50 орчим хувийн нэмэгдэлтэй, цаг хугацааны хувьд арай удаан гардаг.

-Нэг сард хэчнээн гутал үйлдвэрлэж гаргадаг вэ?

-Улирлын чанартай байдаг. Есдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл манайх тасралтгүй захиалгатай ажилладаг. Тэр үедээ сард 250-300 хос гаргана. Цөөхөн байгаа биз? /инээв. сурв/ Сэрүүний улиралд их эрэлттэй байдаг. Монголчууд зун арьсан гутал авдаггүй.

-Цаашид ямар зорилго, хүсэл мөрөөдлийг тээж явна вэ?

-Ойрын зорилго бол импортын бүтээгдэхүүнийг орлох. Монголчууд бүгдээрээ арьсан гутал өмсвөл гоё шүү дээ. Хүн ер нь хөлнөөсөө чийг татвал бүх өвчний эх үүсвэр болдог.

Би багаасаа аавын хийж өгсөн арьсан гутлыг өмссөөр байгаад, чийг татдаг гутал ямар байдаг талаар ямар ч ойлголтгүй байсан. Нэг удаа найзаасаа гутал гуйж аваад өмстөл нойтон оргиод үнэхээр хэцүү юм билээ. “Хүмүүс ийм гутал өмсөөд яваад байдаг юм байна даа” гэж тэр үед бодож байв. Энэ эрүүл мэндэд маш муу. Ийм учраас импортын арьсан гутлуудыг зогсоох зорилготой байна.

Мөрөөдөл минь мэдээж брендээ олон улсад таниулахыг хүсч, бодож явдаг.

-Та загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн гэлээ. Үйлдвэрээ өвлөж авснаас хойш гуталнуудынхаа загварын чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Монголчууд ямар гутал сонирхож байна, загварын чиг хандлага хаашаа явж байна гэдгийг судалдаг. Нэгэн хэвийн загварыг барьдаггүй. Сүүлийн үед үндэсний хээ хуартай, цөөхөн хувь гуталнуудыг хийж “Zaisan Hill” дэх дэлгүүртээ нийлүүлэх бодолтой байгаа. Зураг болгож буулгасан зүйлс бий. Үүн дээрээ үргэлж судалгаа хийдэг.

Судалгаа гэдэг нь, хүн бүрээс асуулга аваад байх биш юм. Дэлхийн чиг хандлага Монголынхоос ялгаатай байдаг учраас дотоодынхоо эрэлт, сонирхлыг анхаарна, судална. Худалдааны зөвлөхөөсөө мэдээлэл авдаг.

-Монголчууд гутал худалдаж авахдаа юуг ихэвчлэн анхаарч байна вэ?

-Эрэгтэй хүн арьсан бөгөөд чийг татдаггүй, мөн хөнгөн байх шаардлагыг ихэвчлэн тавьдаг. Хатуу, хүнд гутланд дургүй.

-Та хэрэглэгчдэд хандаж, өөрийн гуталнууддаа ямар баталгаа өгч чадах вэ?

-Манай гутлыг өмсвөл хөл чийгтэхгүй. Харин өвлийн гутлыг дааруулахгүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ нэхийгээр хийдэг. Чийгтэх нь бага. Бүр нохой гутал л өмсдөггүй юм бол манай өвлийн хүйтнийг давж гарна гэдэг хүндхэн шүү дээ. Хүмүүс “Танай гутал чанартай, тэдэн жил өмсөөд элээсэнгүй” гэж их хэлдэг.

-Ярилцлагын сүүлчийн хэсгийг өөрт тань үлдээе.

-Монголчууд маань энэ ярилцлагыг уншаад, юм хийж бүтээж байгааг минь ойлгоосой гэж бодож байна. Манайд ялангуяа гутлын үйлдвэр маш их уналтад орчихсон. Мэддэг, чаддаг байсан хүмүүс нь хөгшрөөд, ажлын тавцан дээр гарахаа больж байна. Мэргэжлийн хүн байхгүйгээс болж гутлын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа алдагддаг. Манайхаас том гутлын үйлдвэрүүд ирээд, үйл ажиллагааг маань жигдрүүлээд өгөөч гэж хандах тохиолдол гарч байсан.

Оюутан ахуйн ангийнхан маань гэхчлэн гутлын үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхээр зорьж байгаа хүмүүс бий. Холбоо байгуулаад, хөгширч байгаа чадварлаг хүмүүсээ уг холбоондоо урьж авчраад явъя гэсэн бодол байдаг. Яг үнэндээ өнөөдөр манайд нарийн мэргэжлийн, технологийн хүн ховор болчихсон. Хүн бүр орчуулагч, нягтлан бодогч гэх мэт энгийн мэргэжлүүд сонгодог болчихсонтой холбоотой байх, нарийн мэргэжлийн хүмүүс олдохоо байсан байна.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-12 10:25

Buy Teladifil Online Propecia Efectivo Acheter Cialis En Tunisie levitra en ayunas Cialis Generique Paypal Propecia For Sale Online Pharmacy

cialis coupons
cialis coupons
2020-01-03 03:41

Hello, tender thanks you in spite of facts! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy
2020-01-09 04:48

Hello, blame you looking for information! viagra erection http://viapwronline.com I repost in Facebook.
viagra samples from pfizer

Peterseaph
Peterseaph
2020-01-13 09:15

Hello, reprove you http://cialisxtl.com looking representing tidings! cialis generic availability
viagra on line

WayneTaw
WayneTaw
2020-01-17 01:01

Cialis how to take cialis does cialis make you bigger

WayneTaw
WayneTaw
2020-01-20 18:50

Cialis buy cialis cialis without a doctor prescription

WayneTaw
WayneTaw
2020-01-23 19:30

Cialis warnings for cialis 30 mg cialis what happens

WayneTaw
WayneTaw
2020-01-28 16:08

Cialis cialis patent expiration is generic cialis safe

RobertBet
RobertBet
2020-02-01 04:28

viagra buy in singapore discount cialis soft tabs cialis cheap online

RobertBet
RobertBet
2020-02-04 02:58

viagra online uk cheap buy viagra soft tabs uk sales cheap generic viagra com

RobertBet
RobertBet
2020-02-07 10:56

blood pressure pills and cialis order levitra online canada cheapest cialis in uk

айн
айн
2022-01-03 10:19

Энэ одоо юун баахан гадаад сэтгэгдэл вэ

Холбоотой мэдээ

Back to top button