ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Цэргийн төв эмнэлэг дэх есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий нийтээр сүүлийн 24 цагийн хугацаанд 148,000 хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн байна. Шинэ өвчлөлийн тал гаруй хувь нь Америк тив, өмнөд Африк тивд бүртгэгдсэн. Франкфурт-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 526 зорчигчид ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д ес, цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг шилжүүлээд байна. Цэргийн төв эмнэлэгт есөн хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр байна. Бусад хүмүүсийг зочид буудалд байрлуулсан. Одоогийн байдлаар ажиглалтын байранд 2,184 хүн байна хэмээн мэдээллэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button