НИЙГЭМ

Д.Нямхүү: Шинээр ДОЛООН хүнээс халдвар илэрч, ДОЛООН хүн эдгэлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Зургадугаар сарын 21-нд нийт 359 хүнд шинжилгээ хийхэд 352 хүнээс халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатар онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээгээр, Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн дөрвөн хүнээс, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос тус тус халдвар илэрчээ. Ийнхүү шинээр долоон хүнээс халдвар илэрлээ. Мөн долоон хүн эдгэж, ХӨСҮТ-өөс гарлаа. Халдвартай нь батлагдсан 213 тохиолдол, үүнээс 153 хүн эдгэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 настай. Хүйсээр нь харвал зургаа нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. 19-45 насны хоёр эрэгтэй, 5 эмэгтэй 7 хүн эдгэрч гарлаа” гэв.

Б.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button