НИЙГЭМ
ХӨСҮТ: 6-12 насны гурван ХҮҮХДЭЭС халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургадугаар сарын 21-нд нийт 359 хүнд шинжилгээ хийхэд 352 хүнээс халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатар онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээгээр, Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн дөрвөн хүнээс, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос тус тус халдвар илэрчээ. Ийнхүү шинээр долоон хүнээс халдвар илэрлээ. Мөн долоон хүн эдгэж, ХӨСҮТ-өөс гарлаа. Халдвартай нь батлагдсан 213 тохиолдол, үүнээс 153 хүн эдгэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 настай. Хүйсээр нь харвал зургаа нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. 19-45 насны хоёр эрэгтэй, 5 эмэгтэй 7 хүн эдгэрч гарлаа” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.