ДЭЛХИЙ

COVID-19: Бразилд нэг өдөрт 40.995 шинэ тохиолдол илэрлээ

Дэлхий даяар нэг өдөрт 172.997 шинэ тохиолдол илэрч, 5069 хүн нас барснаар нийт халдвар авагсад 9.5 сая, нас барагсдын тоо 483 мянга болоод байна.

Өчигдөр /2020.06.24/ АНУ-ын хувьд 24 цагийн дотор хамгийн олон коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад шинээр 36,000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Калифорни, Техас, Флорида мужууд үүнд хамгийн ихээр нөлөөлсөн байна.

Харин Бразил улсад нэг өдөрт коронавируст халдварын 40.995 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 1.19 сая боллоо. Тус улсад ийнхүү хоёр дахь өдрөө 40 мянгаас дээш тохиолдол илэрснээр зургаадугаар сарын 22-оос хойш гурван өдрийн дотор 100 мянган шинэ тохиолдол илрээд байна. Мөн Бразилд хоёр дахь өдрөө мянгаас олон хүн нас барсан ба нас барагсдын тоо 53 мянга болжээ.

ЭХ СУРВАЛЖ: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button