Судалгаа: Ковид Уханийн зах дахь загал элбэнхээс үүсэлтэй байж магадгүй

Коронавирусийн цар тахал хаанаас гаралтай талаар хэд хэдэн онол бий. БНХАУ-ын Ухань хот дахь лабораториос алдагдсан, захаас гаралтай гэх мэт. 2023 SARS-CoV-2 вирус загал элбэнхээс гаралтай байж магадгүй гэх нэг судалгаа нийтлэгдэж байжээ.
Тэгвэл судлаачид Уханийн захад загал элбэнх байсан гэдгийг илтгэх генийн баримт болсон аж. Энэ талаарх судалгаа өнгөрсөн долоо хоногт “Cell” сэтгүүлд нийтлэгджээ. Судалгааг ахалж бичсэн Майкл Воробей, Анжела Расмуссен нар хэлэхдээ Уханийн захад SARS-CoV-2 вируст өртөмтгий амьтадтай хүмүүс маш ойр байсан гэж хэлсэн юм.
Гэхдээ тэдний хийсэн дүн шинжилгээ нь Хятад эрдэмтдийн цуглуулсан бүрэн бус дата дээр суурилжээ. Ийм учраас вирус Уханийн Вирус судлалын хүрээлэнгээс алдагдсан нь илүү магадлалтай гэж үздэг эрдэмтэд тус судалгааг шүүмжилж буй. Харин тус судалгаанд оролцсон “Scripps Research Institite”-ийн халдварт өвчний геномикийн захирал Кристиан Андерсен “Энэ зах дээр халдвартай амьтад байсан гэдгээс өөр зүйлийг нотлохгүй. Гэхдээ бид захаас вирус халдсан гэдэг нь хамгийн магадлалтай онол гэж үзэж байна” хэмээжээ.
Эх сурвалж: NPR
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.