НИЙГЭМ

ЭМЯ: Замын-Үүдэд 124 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

“Дэлхий дахинаа 9 сая 510 мянган хүн халдвар авч, 473 мянган хүн нас барсан байна.  Сүүлийн 24 цагт дэлхий нийтээр 162 мянган хүн шинээр халдвар авлаа. 

Өчигдөр Сиатл-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор 262 иргэн ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д 1, Цэргийн төв эмнэлэгт 2, бусдыг нь зочид буудлуудад тусгаарласан. Замын-Үүдэд өчигдөр ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори өчигдөр 124 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн 338 хүн ажиглалтад орж, 22 хүн ажиглалтаас гарч, гэрийн хяналтад шилжсэн. Цэргийн төв эмнэлэгт нийт 93 хүн байгаагаас 16 хүн эрчимт эмчилгээнд хэвтэж байна” гэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button