НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: Улсын хэмжээнд 602 хүн гэрийн ажиглалтад байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 9.6 сая гаруй хүн өвчилж, 8.2 сая хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 150 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. АНУ-д өнгөрсөн 24 цагт 37 мянга гаруй хүн шинээр халдвар авсан нь халдвар хамгийн их тархсан өдөр гэж бүртгэгджээ. АНУ-д ирэх долоо хоногт коронавирусийн халдварын оргил үе ирэх байх гэж эрдэмтэд анхааруулж байна. Хөл хорионы дэглэмийг сулруулсан Европын орнуудад халдвар нэмэгдэж байна. Иймд ДЭМБ-аас хөл хориогоо үе шаттай сулруулахыг зөвлөсөн. Өчигдөр ажиглалтад шинээр 126 орж, 17 хүн гарлаа. Ажиглалтад нийт 2566 хүн байна. Улсын хэмжээнд 5002 хүн гэрийн ажиглалтад орсноос өнөөдөр 602 хүн байна” гэсэн юм.
Б.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.