Д.Нямхүү: Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн ГУРВАН хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Зургадугаар сарын 25-нд нийт 171 хүнд шинжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин Москва- Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнээс халдвар илэрлээ. Тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэж ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шат руу шилжлээ. Энэ нь 19 настай оюутан бөгөөд 43 хоног эмчлэгдлээ. Ийнхүү Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 219 болж, 170 хүн эдгэлээ6 Өнөө өглөө ОХУ-ын цэргийн онгоцоор Ялалтын баярын парадад оролцсон 75 цэргийн алба хаагч ирсэн. Бүгдийг Багабаян амралтад тусгаарласан. Өнөөдөр шинжилгээний сорьц авч, хариуг маргааш танилцуулна” гэв.
Б.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.