ДЭЛХИЙ
COVID-19: АНУ-д өдөрт 47 мянган шинэ тохиолдол илэрчээ

Дэлхий даяар нэг өдөрт 193 мянган шинэ тохиолдол илэрсэн нь хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн өдөр болоод байна.
АНУ-д нэг өдөрт халдварын 47 мянган шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 2.55 сая болжээ. АНУ-ын баруун болон өмнөд мужуудад коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн нь тахал дахин эрчимжсэнийг харуулж байна.
Мөн Өмнөд Африк, Энэтхэг, Бразил улс дахь халдварын тоо тогтмол өссөөр байгаа бөгөөд дэлхийн 24 улсад нэг өдрийн дотор мянгаас олон шинэ тохиолдол илэрчээ.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.