НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: 1-5 настай 129 хүүхэд ажиглалтад байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Дэлхий дахинаа коронавируст халдвараар 9 сая 896 хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагт 182 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн байна. Өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл 33 мнянгаар нэмэгдсэн байна. АНУ-ын Техас, Флорида Аризона мужууд хөл хориогоо эргэн сэргээлээ. Буриадад 93 шинэ тохиолдол илэрсэн.

Өчигдөр 77 хүн ажиглалтад шинээр орж 9 хүн ажиглалтаас гарсан. Улсын хэмжээнд нийт 2632 хүн ажиглалтад байна. 1-5 настай 129 хүүхэд, 54 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 343 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд нийт 112 асрагч, 108 сувилагч ажиллаж байна. Дуудлагын 50 гаруй хувь нь үйлчилгээний газрын худалдагч, үйлчлэгчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол хэлсэн” гэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button