НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

"Дэлхийн хүн амын 1.7 тэрбум хүн коронавирусээр өвчилж, хүндрэх эрсдэлтэй”

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл " Цар тахал тархаж эхэлснээс хойш гурван сарын дараа нэг сая хүн халдвар авч байсан бол одоо зурган хоногийн дотор өвчлөл нэмэгдэж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн дотор дэлхий дахин өвчлөл хоёр саяар нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 10 саяд хүрлээ. Олон улсын эрдэмтдийн халдварт өвчний талаарх гаргасан загварчлалаар дэлхийн хүн амын 1.7 тэрбум хүн өвчилж, хүндрэх эрсдэлтэй. 60-аас дээш насныханд элбэг тохиолдоно гэсэн тооцооллыг гаргасан байна. Манай улстай хил залгаа оршдог улсуудад өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд Эрхүүд 237 хүн халдвартай болох нь батлагдаж таван хүн амиа алдсан байна. Ажиглалтад шинээр долоон хүн орж, таван хүн гарсан. Тусгаарлалтад нийт 2636 хүн байна. Үүнээс 1-5 настай  131, жирэмсэн 54, архаг хууч өвчтэй 52 хүн байна” гэлээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button