ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: 302 хүнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ, Батлагдсан тохиолдол 220 хэвээр байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн Монгол дахь нөхцөл байдал, хяналт шинжилгээний талаар ээлжит мэдээллээ өглөө.

Тэрбээр, долдугаар сарын 01-нд 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. “Франкфурт-УБ”-ын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 42 жолоочоос вирус илрээгүй. Нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн 22 настай оюутан 47 хоног эмчлэгдэн, эрүүлжсэн. Монголд батлагдсан тохиолдол 220 хэвээр байна. Үүнээс 177 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. Өнөөдөр нэг хүн эдгэж гарсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button