ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Өчигдөр 34 хүн шинээр ажиглалтад орсон

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Коронавируст халдвараар 10,777,000 хүн өвчилж, 517,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Сүүлийн 24 цагт 180,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд өмнөх өдрөөс 21,000 мянгаар нэмэгдсэн тоо юм. Ялангуяа АНУ-д сүүлийн нэг сарын турш тасралтгүй өвчлөл нэмэгдэж, цэргүүдийн дунд халдвар нэмэгдсээр байна. Тиймээс амны хаалт зүүхийг шаардаж эхэлжээ. Мөн Apple компани 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ. Буриад, Тува, Читад халдвар нэмэгдсээр байна.

Манай улсын хувьд өчигдөр 34 хүн шинээр ажиглалтад орсон бол 166 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,231 хүн ажиглалтад байгаа. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүний биеийн байдал хүнд байна. Сүүлийн 24 цагт 19 дугаарт 163 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Турк, Швед, Солонгос улсаас манай улсын 3 иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан” гэв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button