ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Коронавирус мутацид орж, харанхуй орчинд халдвар тархаж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл /2020.07.05/ хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн олон оронд коронавирусийн халдвар дахин дэгдэж байна. АНУ-ын эрдэмтэд коронавирус мутацид орж агааржуулалтгүй битүү, харанхуй, хүн олноор цугларсан орчинд халдвар маш хурдан тархах хэв шинжид орж байна гэж дүгнэсэн байна. ОХУ-д 24 цагийн хугацаанд 6632 хүн шинээр өвчилж, 168 хүн нас барсан. Буриад, Тувад өвчлөл өмнөх өдрөөс 37-110 тохиолдлоор нэмэгдсэн. Тувад 110 хүн шинээр өвчилж нийт өвчлөлийн тоо 4927 болсон. Буриадад 37 хүн шинээр халдвар авч нийт өвчлөлийн тоо 3071-д хүрэв. Манай улсын хувьд ажиглалтад өчигдөр /2020.07.04/ шинээр 316 хүн орж, 233 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоо 2697 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай нислэгээр ирсэн 88 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүнийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button