Нийгмийн

Гадаадаас холбогдож буй иргэд сэтгэцийн болон хорт хавдрын зөвлөгөө авах нь ихэсжээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал:

“16 нисэх багийн ажилтнуудыг хүлээж авсан. АНУ-аас зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд болон асран хамгаалагчид ажиглалтад байна. Алтанбулагийн боомтоор ирсэн иргэдийн тусгаарлан ажиглаж байна. Өчигдрийн байдлаар 12075 иргэнийг тусгаарласнаас одоо 2875 иргэн тусгаарлалт байна. Үүнээс 0-5 хүртэлх насны 176, жирэмсэн 104, хорт хавдартай, хөгжлийн бэрхшээлтэй 24, бусад шалтгаантай 328 иргэн байна.

Өчигдөр 26000 гаруй лабораторийн шинжилгээг хийсэн. Гадаадаас холбогдож буй иргэд сэтгэцийн болон хорт хавдрын үеийн зөвлөгөөг авах нь ихсэж байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас тус төрлийн зөвлөгөөг шинээр өгч эхэлсэн. Түүнчлэн гадаадын орноос эх орондоо ирж буй иргэд эрүүл мэндийн мэдээллээ сайн өгөх, тусгаарлагдах үеийн журмыг сайн биелүүлэхийг хүсэж байна.”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button