УЛС ТӨР

БОАЖЯ-ны сайдад Д.Сарангэрэлийг санал болгожээ

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байна.

Ойрын эх сурвалжийн мэдээлснээр У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг санал болгожээ. 2020 оны УИХ-ын сонгуульд гурав дахь дахь удаагаа сонгогдсон тэрбээр 2016-2020 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан юм.

Д. Сарангэрэл 1982-1985 онд Мэдээлэл, Радио, Телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор, 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор, 1995-1996 онд “ММ” агентлагийн захирал, 1997-1999 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор, 1999-2000 онд “ММ” агентлагийн захирал, 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал, 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажилласан.

2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2016-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын алба хашсан.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 7, 2020 16:15

за болио хүрэлсүхээ мэргэжлийн яамдыг мэргэжлийн хүнд нь л өг юун Сарангэрэл вэ сарангэрэл мундагтаа биш эмнэлэгийн ажилчдын хүчээр коронаг давж байгаа шүү ингэж бялуу хуваахгүй шүү бахь байдгаараа л мэргэжлийн бус хүмүүс чихэж төр дампууру

Зочин
Зочин
7 сар 7, 2020 17:25
Reply to  Зочин

БОЯ-ыг цэгцлэх хэрэгтэй нөхөн сэргээлт, гол усны бохирдол, шонхор гэх мэтээр бүр завхруулж өгсөн шүү!!!

Zochin
Zochin
7 сар 7, 2020 17:04

Dampuu avgai

zochin
zochin
7 сар 7, 2020 17:18
Reply to  Zochin

Baigal orchnii yamiig tsegtsleh ni dee. EMY g zuv bolgoj ternii huchind covidtoi sain temtsseen

Zochin
Zochin
7 сар 7, 2020 17:18

Mergjiliin bus hun tavihaa bolimoor yum.

Зочин
Зочин
7 сар 7, 2020 17:19

Mergejliin hun tavia. Ene aria bish bna shuu.

ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 7, 2020 17:32

Сарангэрэл гуай энэ засгийн хамгийн өндөр настай сайд болж байгаан байна даа.

Зочин
Зочин
7 сар 7, 2020 17:49

Sarangerel daichin shuurhai eruul mendiin saidiig sain hiisen baigali orchnii saidiig yadah yumgui hiine buu ataarhtsgaa . Amjilt husye tand.

Багш
Багш
7 сар 7, 2020 18:42

Ариутг�##� цэвэрлэгээ хийх нь дээ. Дэмжиж байна

Зочин
Зочин
7 сар 7, 2020 19:12

Хүрэлсүх, Сарангэрэл 2т үнэндээ хэлэх үг олдохгүй нь ээ хн.

Зочин
Зочин
7 сар 7, 2020 20:05

ЗАЛУУХАН ХҮН ОЛЖ ХЭРЭГЛЭЭЧ

Иргэн
Иргэн
7 сар 8, 2020 09:37

Энэ с�##�барт Сарангэрэл болж байнаа. Харин Оюунхорол, Нямдорж, Лүндээжанцан, Батэрдэнэ нар сан�##�аараа больчооч дээ. Та нар байснаар монгол улс хөгжих байсан бол �##�ь эрт ядуур�##� арилсан байгаа.Яасан ч ичих нүүргүй хүмүүс вэ. Зүгээр л суугаач

Зочин
Зочин
7 сар 10, 2020 19:39

Sarangerel hugshin avgai bish baih heleh muu oldohgui bolohoor eldviin yum bichih yumdaa Lambaa dund surguuliin bagsh hun baisan said hiij l baisan hen ch hugshin gej goochloogui

Холбоотой мэдээ

Back to top button