"Ковид-19"-ийн цар тахалтай нүүр тулснаа үгүйсгэгч сайд асан

УИХ-ын өнөөдөр /2023.06.08/-ийн чуулган үргэлжилж байна. Чуулганаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, зээлийн төлөвлөгөөг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Цар тахлын үед Азийн хөгжлийн банкны шугамаар 34.4, Дэлхийн банкны шугамаар 26.9 сая ам.долларын тоног төхөөрөмж авах, болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр зээлийн гэрээг соёрхон баталж, УИХ-аар оруулж байсан. Олон улсын зээл хөтөлбөрийг тухайн үеийн Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байсан юм.
Намайг Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашиж байхад коронавирусний халдвар гараагүй, гэхдээ эрсдэл гарах магадлалтай хэмээн тооцож, сая миний хэлсэн тоо бүхий төслийг Ч.Хүрэлбаатар сайд батлуулсан.
Энэ мөнгийг Засгийн газар идсэн, үр дүнгүй зарцуулсан гэх асуудлыг хөнддөг. Намайг сайдын албан тушаалыг хашиж байхад Ковид-19-ийн халдвар гараагүй тул нэг ч төгрөг зарцуулаагүй. Дараагийн Т.Мөнхсайхан болон С.Энхболд сайд нар дээрх мөнгийг зарцуулсан. Үүний зарцуулалт ямар байгаа вэ" хэмээн лавлав.
Тэрбээр өөрийг нь Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашиж байхад хүн амын дунд Ковид-19 цар тахлын халдвар гараагүй гэдгийг хоёр ч удаа дурдав. Угтаа бол сайдын албан тушаалаа 2020 оны долоодугаар сарын 8-ны өдрийг хүртэл хашсан байдаг.
Түүнийг албан тушаалаа хашиж байсан цаг үед Монголын ард иргэдийн нэрлэсэн Анх-Отгоны тохиолдлыг бүртгэсэн. Тодруулбал, цар тахлын анхы тохиолдол болох франц иргэнийг цар тахлын халдвартай хэмээн 2020 оны гуравдугаар сарын 10-нд тэмдэглэж, олон нийтэд мэдээлсэн юм.
Улмаар гуравдугаар сарын 21-ний өдөр дахин гурван ч хүнийг халдвар авсан хэмээн мэдээлж байлаа. Мөн зургаа хоногийн дараа дахин нэг хүн эерэг гарсан нь Истанбул-Улаанбаатар чартерийн нислэгээс тусгаарлагдсан 221 хүний нэг байв. Энэ мэтээр илэрсэн тохиолдлууд нь бүгд зөөвөрлөгдсөн байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бат-Отгон биш Анх-Отгон шүү
Авгай бултаж бна хамгийн их мөнгө зарцуулсаншдэээ
УЛ ЧАВГАНЦ хулгай нь баригдахаар болоод ирэнгүүт бултаж эхэлж байна. Сонгдо сөрөг гэдэг бичлэг байгаа.
Улны чавганцын оюун ухаан самуурсан бололтой. Хулгай нь баригдаж үнэнд гүйцэгдээд ирэхээр юу ч гэж хэлж мэднэ. Хулгай луйврыг хийх шиг л болсон.