УЛС ТӨР

БОАЖЯ-ны сайдад Д.Сарангэрэлийг санал болгожээ

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байна.

Ойрын эх сурвалжийн мэдээлснээр У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг санал болгожээ. 2020 оны УИХ-ын сонгуульд гурав дахь дахь удаагаа сонгогдсон тэрбээр 2016-2020 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан юм.

Д. Сарангэрэл 1982-1985 онд Мэдээлэл, Радио, Телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор, 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор, 1995-1996 онд “ММ” агентлагийн захирал, 1997-1999 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор, 1999-2000 онд “ММ” агентлагийн захирал, 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал, 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажилласан.

2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2016-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын алба хашсан.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. за болио хүрэлсүхээ мэргэжлийн яамдыг мэргэжлийн хүнд нь л өг юун Сарангэрэл вэ сарангэрэл мундагтаа биш эмнэлэгийн ажилчдын хүчээр коронаг давж байгаа шүү ингэж бялуу хуваахгүй шүү бахь байдгаараа л мэргэжлийн бус хүмүүс чихэж төр дампууру

    1. БОЯ-ыг цэгцлэх хэрэгтэй нөхөн сэргээлт, гол усны бохирдол, шонхор гэх мэтээр бүр завхруулж өгсөн шүү!!!

  2. Энэ с####барт Сарангэрэл болж байнаа. Харин Оюунхорол, Нямдорж, Лүндээжанцан, Батэрдэнэ нар сан####аараа больчооч дээ. Та нар байснаар монгол улс хөгжих байсан бол ####ь эрт ядуур#### арилсан байгаа.Яасан ч ичих нүүргүй хүмүүс вэ. Зүгээр л суугаач

  3. Sarangerel hugshin avgai bish baih heleh muu oldohgui bolohoor eldviin yum bichih yumdaa Lambaa dund surguuliin bagsh hun baisan said hiij l baisan hen ch hugshin gej goochloogui

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Танд таалагдах

Close
Back to top button