НИЙГЭМ

НААДАМ: 175 азарга бүртгүүлснээс 104 нь зурхай руу хөдлөв

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэллээ. Энэ жилийн наадмаар 175 хурдан азарга уралдуулахаар бүртгүүлснээс 104 азарга гарааны зурхай руу хөдөлжээ.

Хурдан морины уралдаан жил бүрийн наадмаар 7-р сарын 10-ны өдөр хязаалангийн уралдаанаар эхэлдэг байсан бол энэ жил усархаг борооны улмаас өчигдрийн уралдааныг 13-ны өдөр болгон хойшлуулсан.

11-ний өглөө цаг агаарын нөхцөл байдал хэвийн Хүй долоон худагт газар эвэрч хоносон тул хурдан морины уралдааныг хуваарийн дагуу явуулах шийдвэрийг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button