НИЙГЭМ

MОНГПЕН ЗАГВАР ТӨСӨЛ ДАРХАН-УУЛ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Халдварт бус өвчин/Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх MонгПЕН загвар” төслийн нээлт өнөөдөр 2019 оны 7-р сарын 5-нд Дархан-Уул аймагт боллоо. 

Төслийг нээж ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, НЭМҮТ-ийн дэд захирал Г.Цагаанхүү, ДЭМБ-ын ХБӨ-ий хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Болормаа нар үг хэлэв. 
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу энэхүү загвар төслийг хэрэгжүүлэхээр Дархан-Уул аймаг, СХД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд сонгогдон ажиллаж байна.

Төслийн үр дүнд Зүрх судасны өвчлөлийн хяналт, уг өвчний урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг сайжирч, эрсдэлийг бууруулах зорилготой.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт илүү өндөр түвшинд алхам алхмаар ахисаар байгаа бөгөөд донор байгууллагуудын төслүүд маш оновчтойгоор байгаа оноход тухайн төслийн хэрэгжүүлэлт дээр ажиллаж байгаа хүн бүр шат шатандаа хичээн ажиллаж байж эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд сайжрах юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button