НИЙГЭМ

Их насанд Завхан аймгийн гурван хүлэг түрүүлж, айрагдлаа

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан их насны морины уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы халиун морь түрүүлж, тод магнай, торгон жолоо өргүүлэв. Завхан нутгаас улсын наадамд түрүүлсэн гурав дахь их насны морь боллоо. Халиун морь өнгөрсөн жил улсын наадамд аман хүзүүдсэн юм.

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнххуягын цавьдар морь давхив. Ингэснээр Ц.Мөнххуяг цавьдар морио гурван жил дараалан улсын наадамд аман хүзүүнд давхиуллаа.

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн хээр, дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Т.Галбадрахын бор, тавд Ховд аймгийн Буянт сумын уяач Ж.Болдын уясан  Эрдэнэбаярын саарал морь давхилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 11, 2020 20:55

Завханчууд хийморьтой байна шүү. Улам их амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button